Гутерриш: Орос-Украины мөргөлдөөн Африкийн "гурвалсан хямрал"-ыг улам хурцатгаж байна
2022-05-02 17:35:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Баруун Африкийн Сенегал улсын нийслэл Дакарт айлчлах үеэр хэлэхдээ: Орос, Украины мөргөлдөөн нь Африк даяар үүсээд байгаа "хүнс, эрчим хүч болон санхүүгийн гурвалсан хямралыг" улам хурцатгаж байна гэжээ.

Гутерриш хэлэхдээ: Орос-Украины мөргөлдөөн нь дэлхийн хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнийг өсгөж байгаа, зардал нэмэгдэж байгаа нь илүү олон хүнийг өлсгөлөнд нэрвэгдүүлж, Африкийн зарим хэсэгт улс төрийн тогтворгүй байдал болон нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй байна, “өнгөрсөн жилээс хойш тэнд хүнсний үнэ гуравны нэгээр өссөн байна гэжээ. 

Орос, Украины мөргөлдөөний улмаас энэ онд 2.5 тэрбум хүн нэн ядууралд нэрвэгдэх магадлалтай гэж НҮБ тооцоолжээ. Гутерриш хэлэхдээ: олон улсын банк санхүүгийн байгууллагууд гол чухал үүрэг гүйцэтгэж болох юм, түргэн хөрвөх чадвар болон төсвийн орон зайг нэмэгдүүлэх замаар өрийг эрхбиш дарах ёстой, ингэснээр олон орны засгийн газар дефолтоос зайлсхийх боломжтой болж, санхүүжилтийг нийгмийн хамгаалал болон тогтвортой хөгжилд чиглүүлэх болно гэжээ.