Орон нутгийнхан эдийн засгийн үзүүлэлтээ гаргав
2022-05-04 16:41:19
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятад улсын хэмжээнд 31 муж, өөртөө засах орон, хотын захиргаа энэ оны эхний улирлын эдийн засгийн өсөлтийн гол  гол үзүүлэлтүүдээ гаргав. Нутаг нутгийн эдийн засгийн төлөв байдлаас үзвэл, энэ оны эхний улиралд 31 муж хот өөртөө засах орны эдийн засаг тодорхой хэмжээгээр  нэмэгдэж, 11-ийнх ДНБ нь нэг их наяд гаруй юаньд хүрсэн байна. Үүнээс  Гуандүн хот, Жянсү мужийнх нь 2.7 их наяд юанийг давжээ.

Өнгөрсөн оны мөн үеийн өсөлтийн хурдтай харьцуулбал, 30 муж хот өөртөө засах орон эерэг өсөлттэй болж, Гирин муж халдварын сөрөг нөлөөнд ихээхэн автаж, ДНБ нь ноднингийн мөн үеийнхээс буурсан байна. 24 муж хот өөртөө засах орны өсөлтийн хурд нь улсын дундаж төвшнөөс дээгүүр юм уу эсвэл тэнцүү байжээ. Эдгээрийн дотроос Шиньжян, Хайнань зэрэг муж хот өөртөө засах орны нэмэгдлийн хурд нь  6%-иас өндөр юм уу тэнцүү болжээ.

Бүх орон нутгийн статистик тоо баримтаас харахад, гадаад дотоодын өөрчлөлт ихтэй одоогийн нөхцөл байдалд орон нутгийнхан эдийн засгаа тогтвортой байлгаж чадсан байна. Хятадын үндэсний статистикийн газрын холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, Хятадын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй, эдийн засгийн тогтвортой сэргэлтийн хандлага өөрчлөгдөөгүй, хөгжлийн асар их нөөцтэй, уян хатан чанартай, өргөн орон зайтай шинж чанар өөрчлөгдөөгүй. Хятад улс бэрхшээл сорилтыг даван, эдийн засгаа тогтвортой эрүүл хөгжүүлэх бүрэн чадвар, боломжтой гэжээ.