ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурал болжээ
2022-05-05 22:43:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин 5-р сарын 5-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны  хурлыг даргалан хуралдуулж, цар тахлаас урьдчилан сэргийлж түүнийг хянах ажлыг судлан байршуулалт хийжээ.

Хуралд тэмдэглэхдээ, цар тахал тархан дэгдсэнээс хойш, бид ард иргэдийн амь насны аюулгүй байдлыг тэргүүн чухал байранд тавьж, цар тахал гадаадаас зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж, дотоодын халдвар хамгаалалтын ажлыг сайтар хийснээс цар тахлыг тогтоон барих талаар стратегийн чухал үр дүнд хүрсэн юм. Энэ оны 3-р сараас хойш, Хятадын ард иргэд сэтгэл нэгдэн, нэгэн зүгт тэмцэн Үханий хамгаалалтын дараах хамаг хүнд сорилтыг даван туулж, үе шаттайгаар үр дүнд хүрсэн юм. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах бодлогыг намын шинж чанар,зорилгоос хамаарч тодорхойлдог бөгөөд бидний хэрэгжүүлж буй цар тахлын эсрэг бодлого нь түүхийн шалгуурыг давсан, шинжлэх ухаанч үр дүнтэй гэдийг практик нотолж байна. Бид  Үханийг хамгаалж чадсан юм чинь Шанхай хотоо ч бүрэн хамгаалж чадна гэжээ.