Интернет сүлжээний компаниудын орлого 320 тэрбум юаниас давав
2022-05-06 10:44:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны саяхан нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, оны эхний улиралд Хятад улсын жилийн орлого нь 5 сая юаниас дээших интернет сүлжээний компаниудын орлогын хэмжээ нэмэгдсэн байна. Хятад улсын жилийн орлого нь 5 сая юаниас дээших интернет сүлжээний компаниуд интернет сүлжээний бизнесийн 323.6 тэрбум юанийн орлого бүтээсэн нь ноднингийн мөн үеийнхээс 1.4%-иар нэмэгдэв. Интернет сүлжээний компаниуд 15 тэрбум 450 сая юанийн ашиг олсон нь ноднингийн мөн үеийнхээс 10.3%-иар буурчээ. Харин судалгааны  ажилд 17 тэрбум 750 сая юанийн хөрөнгө оруулсан нь ноднингийн адил хугацааныхаас 8.4%-иар өссөн байна.

Эхний улиралд Хятадын хөдөлгөөнт сүлжээний APP-гийн нийт тоо бага зэрэг буурав. 3-р сарын сүүлчийг хүртэлх байдлаар улсын дотоодын зах зээлийн хяналтад хамрагдсан APP-гийн тоо 2.3 сая байсан бөгөөд 3-р сард 50 мянгаар буурчээ. 3-р сарын сүүлчийн байдлаар, бүх Хятадын гуравдагч этгээдийн програмын дэлгүүрүүдийн лангуунд нийтлэгдсэн программыг давхардсан тоогоор нийт 2 их наяд 69.6 тэрбум удаа ашиглажээ. Эдгээрийн дотор тоглоомын төрлийн хөдөлгөөнт сүлжээний програмыг татсан хэмжээ эхний байр эзэлж, нийт 326.1 тэрбум удаа татжээ. Өдөр тутмын багаж хэрэгсэл, аудио болон видео тоглуулах, нийгмийн харилцаа холбооны програм татагдсан тоогоор 2-4-рт бичигдэж, эдгээр прогармыг давхардсан тоогоор тус тус 270.9 тэрбум, 249.1 тэрбум, 242.4 тэрбум удаа татан авсан байна.





\Уртнасан.\