4-р сарын үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 53.2 хувьтай байна
2022-05-06 14:50:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ложистик ба Худалдан авалтын Холбоо өнөөдөр 4-р сарын дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индексийг нийтэллээ. Ерөнхий индексийн өөрчлөлтөөс үзэхэд, цар тахал болон геополитикийн давхар сөрөг нөлөөний улмаас дэлхийн боловсруулах аж үйлдвэрийн өсөлтийн хурд үргэлжлэн удааширч, дэлхийн эдийн засагт үзүүлэх уналтын дарамт нэмэгдсээр байна.


4-р сард дэлхийн аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 53.2% хувьтай байсан нь өмнөх сараас 0.9 нэгжээр буурч, хоёр сар дараалан өмнөх сарынхаас буурсан байна. Бүс нутгуудын хувьд Ази, Европ, Америк тивийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс хоёр сар дараалан өмнөх сараас буурч, Африкийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс өмнөх сараас бага зэрэг өссөн үзүүлэлттэй байв.

Богино хугацааны байдлаас үзэхэд, цар тахлын эдийн засагт учруулсан сөрөг нөлөө багасаж, холбогдох бодлогын урамшууллаар эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн нь өнөөгийн дэлхийн эдийн засгийг тогтвортой сэргээх гадаад хөдөлгөгч хүчин болсон байна. Урт хугацааны байдлаас үзэхэд, тахал өвчнийг бүрэн хяналтдаа авч, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн тодорхой бус хүчин зүйлийг арилгасан нөхцөлд сая дэлхийн эдийн засаг тогтвортой сэргэж чадна. Үүний зэрэгцээ дэлхийн улс орнууд хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, мөргөлдөөнийг багасган, эрэлт хэрэгцээний нийлүүлэлтийн дарамтыг сааруулж чадвал сая эдийн засгийн тогтвортой сэргэлтийг баталж чадна. \Ренчинсоо\