Египетийн аюулгүйн арми террорист этгээдүүдтэй гал золгож 11 хүн амь насаа алдлаа
2022-05-08 15:40:32
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Египетийн цэргийн тал 7-нд тэмдэглэхдээ, Египетийн аюулгүйн арми мөн өдөр  Синай хойгт террорист этгээдүүдтэй буудалцаж, 11 цэргийн албан хаагч амь насаа алдаж, 5 цэрэг шархадсан байна гэжээ.

Египетийн цэргийн талын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, нэг бүлэг зэвсэгт этгээдүүд Синай хогийн баруун хэсгийн ус татсан  станц уруу дайрч, тэнд байсан аюулгүйн армитай тулалдаж, аюулгүйн арми террорист этгээдүүдийг цохин ухруулсан байна. Тус удаагийн тулалдааны явцад нэг офицер болон арван байлдагч нас баржээ. Аюулгүйн арми Синай хойгийн зэлүүд бөглүү газар орогнож буй террорист этгээдийг баривчлахаар нэхэмжлэн байлдаж байна гэжээ.

Египетийн ерөнхийлөгч Сеси мөн өдөр нийгмийн сүлжээнд, амь үрэгдсэн болон шархадсан цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, террорист этгээдүүдэд цохилт өгч, терроризмыг үндсээр нь устгана гэж амлажээ.

Сүүлийн жилүүдэд Египетийн терроризмтой тэмцэх байдал маш их сорилтод тулгарч байна. 2018 оноос нааш Египетийн арми үндэсний хэмжээнд олон удаа терроризмд цохилт өгч, хэдэн мянган террорист этгээдийг устгасан юм.