Мариуполь хотоос энгийн иргэдийг амжилттай нүүлгэн шилжүүлснийг сайшаав
2022-05-09 11:16:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ: НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн зохицуулалтын дагуу Мариуполь дахь Азовын гангийн үйлдвэр зэрэг газраас 170 гаруй энгийн иргэдийг аюулгүйн гарцаар нүүлгэн шилжүүлэв. Гутерриш үүнийг сайшааж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, эдгээр хүмүүс 5-р сарын 8-нд Запорожье хотод эсэн мэнд ирсэн байна гэжээ.

Саяхан явагдсан аюулгүйн гарцаар нүүлгэн шилжүүлэх ажиллагааны дараа, Азовын гангийн үйлдвэр болон Мариуполь хотын бусад газраас 600 гаруй энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн нь тодорхой болоод байна.

Мөргөлдөөнд оролцогч талууд тэндээс явахыг хүссэн хүн бүрийг өөрсдийн сонгосон аль ч бүсэд аюулгүй зорчих боломжоор хангаж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалж байхыг Гутерриш шаардсан байна.