Гадаад дотоодын сэтгүүлчийн асуултад хариулав -20220509
2022-05-09 18:26:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 5-р сарын 9-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулж, гадаад дотоодын сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

Нэг. Америкийн Хууль зүйн яам “Хятадад чиглүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөр”-өө зогсоосон тухай 

Сэтгүүлч: Саяхан Ази гаралтай Америкчуудын шинжлэх ухаан, инженерийн холбоо, Америкийн  Америкийн Физикийн Нийгэмлэг хамтран видео семинар зохион байгуулж, АНУ-ын Хууль зүйн яамны "Хятадад чиглүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн дагуу хилс хэрэгт буруутгагдсан Ази гаралтай эрдэмтэн судлаачийг урьж, туулж өнгөрүүлсэн үйл явдлыг нь танилцуулсан байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна? 

Жао Лижянь: Америкийн Хууль зүйн яам “Хятадад чиглүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөр” гэгчээ нэгэнт зогсоосон тухай мэдээллийг бид анхааралдаа авсан. Энэхүү хөтөлбөр нь үнэн хэрэгтээ тус орны Хятадын эсрэг хүчин үндэсний аюулгүй байдлын үзэл ойлголтыг дур зоригоороо зээлдэн ашиглаж, Хятад улсыг дарж хазаарлах оролдлогын “багаж” юм. Мөн ч "Маккартиизм" дахин сэргэж буйн бодит илрэл мөн. Энэ хөтөлбөр нь ази гаралтай Америк иргэдийн эрх ашгийг хохироогоод зогсохгүй, Хятад, Америкийн иргэд хоорондын солилцоонд ноцтой цохилт өгсөн. Хятад-Америкийн хүмүүнлэгийн хэвийн солилцоо нь ямар буруутай юм? Тэд өнөөдөр “Хятадад чиглүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөр” гэгчээ зогсоож байгаа ч түүний сөрөг муу нөлөө бүрэн замхрахгүй юм. Америкийн тал нийгмийн олон салбарынхаа дуу хоолойг илүү сонсож, Хятад улсыг харлуулах оролдлогоо зогсоохыг хүсэж байна. 

Хоёр. Дэлхийн хоёрдугаар дайны үр дүн, олон улсын голч шударга байдлыг хамтаар хамгаалах ёстой 

Жао Лижянь: Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт бол дэлхийн энх тайвныг эрхэмлэгч, шударга улс орон, ард түмний хамтын хүчин чармайлтын үр дүн юм. Олон улсын хамтын нийгэмлэг дэлхийн хоёрдугаар дайны үр дүн, олон улсын шударга ёсыг хамтдаа хамгаалах ёстой. 

Гурав. Бусдын хэрэгт хошуу дүрэх ямар ч шаардлагагүй

Сэтгүүлч: Эх сурвалжийн дагуу, Японы Парламент дахь Либерал Ардчилсан Намын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Кэнхэ Сүзүки 6-ны өдөр Тайбэйд сэтгүүлчдэд хандан, Тайваний хоолойн тогтвортой байдал нь Ази Номхон далайн бүс нутагт нэн чухал юм. Хятадын эх газрын байлдааны нисэх онгоц удаа дараа Тайваний “Агаарын хамгаалалтын таних бүс”-д орж байгаад Японы тал түгшиж байна. Тиймээс Тайваньтай сэргийлэлт хамгаалалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэсэн байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?

Жао Лижянь: Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улс орон Тайваньтай ямар нэгэн хэлбэрээр албаны харилцаатай байхыг Хятадын тал эрс эсэргүүцнэ. Тайваний асуудал бол Хятад улсын дотоод засаглал, Японтой ямар ч хамаагүй хэрэг. Японы зарим хүмүүс бусдын хэрэгт бус, өөрийн хэргээ сайтар зохицуулахыг анхааруулъя.

Дөрөв. Энх тайван тогтоох юм бол эртхэн тогтоохгүй нь яасан бэ?

Сэтгүүлч: Тавдугаар сарын 6-нд болсон НҮБ-ын Арриа загвар уулзалт зохион байгуулж, Орос, Украины байдлыг хэлэлцэх үеэр Франц, Итали, Нидерланд, Болгар, Ирак зэрэг орны бие даасан сэтгүүлчид Орос, Украины мөргөлдөөний талаар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал суртал ухуулах явуулсаар байгааг шүүмжилсэн. Энэ тухайд Хятадын талын байр суурь?

Жао Лижянь: Энэхүү уулзалтаар олон орны бие даасан сэтгүүлч Орос, Украины мөргөлдөөн шат өгссөөр байгаагийн жинхэнэ учир шалтгааныг тодорхойлсон. Тухайлбал Америк бол Украиныг геополитикийн “шатрын хөлөг” болгож, тасралтгүй зэр зэвсгээр тусалж байгаа бол барууны хэвлэл мэдээлэл худал үнэнийг хутгаж, санаатайгаар худал хуурмаг мэдээ мэдээлэл цацаж, барууны орнуудын иргэдийн үзэл бодлыг нөлөөлөхийг зорьж байна. Уулзалт дээр үнэнийг ярьсан сэтгүүлчийг одоо хэвлэлээр үг хэлэх эрхийг нь хааж, өөрийн орныхоо хилээр нэвтрэхийг нь хориглосон байна. Америк болон түүний холбоотнуудын ийм туйлширсан үзэл бодол, бодлогын дарамт дор хүмүүс үнэний тухай ямар жинхэнэ мэдээлэл авч чадах юм? Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг нь хаана байна? Хэвлэл мэдээлэл үнэний төлөө байж, үнэнийг хэлэх л ёстой. Барууны орнууд өөрийн хийсэн үйлдлээ энх тайван тогтоохын төлөө гэж байна. Энх тайван тогтоох юм бол эртхэн тогтоохгүй яасан юм гэжээ.