Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн үнэн төрх
2022-05-09 21:41:28
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн засгийн газрын "Цагаан бээлий"-н тухай дурдахад хүмүүс юуны түрүүнд "Америкийн Ардчиллын төлөө үндэсний сан" санаад орох байх. Энэхүү "Цагаан бээлий" нь цаанаа хэчнээн хар дагуулсан гэдгийг Хятадын ГХЯ-ны нийтэлсэн нэгэн бодит жагсаалтаас ил тод харж болох юм. Дэлхийн өнцөг булан бүрд гарч буй салан тусгаарлагчдын үймээн, өнгөт хувьсгал, улс төрийн хямрал, худал гүтгэлэг, үнэт зүйлд халдаж буй хэргийн эзэн болох Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн үнэн төрхийг бид авч үзье.

Америкийн Ардчиллын төлөө үндэсний сан нь 1983 онд байгуулагдсан бөгөөд "Бусад улс орны ардчиллыг дэмжих" "Төрийн Бус Байгууллага" мэт боловч үнэндээ ардчиллын нэрээр ардчиллын бус үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Олон жилийн турш тус байгууллага нь цагаан ордон болон Америкийн Конгрессоос санхүүгийн дэмжлэг авсаар ирсэн бөгөөд дэлхийн олон ТББ-ыг санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр удирдаж, Америкийн үнэт зүйлийг зорилтот улс орон, бүс нутагт дасган, хорлон сүйтгэх ажиллагаа явуулан, салан тусгаарлагчдыг өдөөж, Америкийн засгийн газрын "гарааны хүү", "цагаан бээлий", "ардчиллын арми" болсоор ирэв.

Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн хийсэн зүйлүүд нь Олон улсын хамтын нийгэмлэгээс түүнд өгсөн "Америкийн хоёр дахь Тагнуулын төв газар" гэсэн "нэр"эндээ нийцжээ. Хятадын ГХЯ-ны жагсаасан жагсаалтаас бид тэдний өнгөт хувьсгалыг өдөөн, зорилтот улс орны дэглэмийг нураах, орон нутгийн улс төрийн бүлэглэлтэй сүлбээлж, бусад улс орны улс төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, салан тусгаарлах хүчинд санхүүжилт хийж, зорилтот улс орны тогтвортой байдлыг эвдэх, худал мэдээлэл тарааж, засгийн газрын эсрэг турхирах, эрдэм шинжилгээний төсөд санхүүгийн дэмжлэг үзүүлж, үзэл суртлын нэвчилт хийх зэрэг хар толбуудыг харж болох юм. Тэд дэлхий дахинд эмх замбараагүй байдал үүсгэж, хар уршгаа тарьсаар ирсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй дургүйцлийг төрүүлж байна.

2019 оны Хонконгийн үймээний үед Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийнхан үймээн дэгдээсэн этгээдүүдтэй шууд холбоо тогтоож, тэдэнд санхүүгий дэмжлэг үзүүлж, сургалтад хамруулж байсан юм. Эдгээр үйлдэлд нь чиглүүлэн Хятадын засгийн газар 2019, 2020 онд тус сан болон тус сангийн тэргүүнд тус тус хориг тавьж байжээ.

Тэд жил болгон Хятадын эсрэг хэрэгжиж буй төслүүдэд асар их хэмжээний хөрөнгө оруулж, "Шиньжян, Хонконг, Төвөдийг тусгаарлуулах" оролдлого хийсээр ирсэн. 2020 онд Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн албан ёсны сайтад нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, тэд бүтэн жилийн дотор Хятад улстай холбогдох 69 төсөлд 10 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулж, Хятадын улс төр, нийгмийн тогтвортой байдалд заналхийлж мэдэх үйл ажиллагааг дэмжиж байв. Тэд бол Хятадын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагааг өдөөж, санхүүжилдэг "мэргэшсэн", "мөнгөний эзэд" юм.

Олон улсын харилцааг ардчиллын замаар хөгжүүлж буй өнөөдөр Америкийн Ардчиллын төлөө үндэсний сангийн үйлдэл нь үнэндээ урсгалыг сөрж, дэлхий нийтэд муу нэрээ дуудуулж, олон нийтэд үнэн төрхөө таниулж байна. Америкийн засгийн газрын зүүсэн энэхүү "цагаан бээлий" нь жинхэнэ ардчиллыг улам харлуулж, бохирдуулж буй нь худал биш үнэн.

Н.Пүрэвжав