Хуурай-далайг холбосон олон улсын анхны галт тэрэг Чүн Чин хотоос хөдлөв
2022-05-09 17:34:56
Share
Share this with Close
youtube WeChat

9-ний өглөө хуурай-далайн шинэ гарц буюу Орос - Цүнчин - Гуанши-г холбосон олон улсын анхны галт тэрэг Чүн Чин хотын төмөр замын ложистикийн төвөөс хөдлөв. Энэ галт тэргэнд 4 сая юанийн үнэтэй 25 чингэлэг бараа ачигдсан бөгөөд эдгээр нь бүгд ОХУ-ын дотоодод үйлдвэрлэсэн өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн юм.

Уг галт тэрэг нь ОХУ-ын Усть-Илимск хотоос хөдөлж, Манжуур боомтоор Хятадад нэвтэрч, Чүн Чин хотод хүрсний дараа, галт тэрэгний чингэлэг цувааг дахин шинээр төрөлжүүлэн, хуурай-далайн шинэ гарцаар шууд Гуаншид хүргэх болно, тээвэр нийт 18 орчим хоног үргэлжилнэ хэмээн тооцоолж байгаа бөгөөд энэ нь Оросоос далайгаар шууд Гуанши руу тээвэрлэж байснаас 15-20 хоног хэмнэх юм байна.