Хятад, Германы удирдагчид цахимаар уулзжээ
2022-05-09 19:40:19
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын есний үдээс хойш, БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХБНГУ-ын канцлер Олаф Шольцтай цахим уулзалт хийжээ.

Ши Жиньпин: Хүн төрөлхтөн цар тахлаас салж чадаагүй бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт хүч муутай байгаагийн дээр геополитик, аюулгүйн мөргөлдөөн ирэх тусмаа ширүүсэж байна. Дэлхийн аюулгүй байдал, хөгжил дэвшилд тулгаард байгаа хүндрэл, сорилтуудыг илт нэмэгдэж байгаа болохоор энэхүү цаг эринд улам олон тогтворжуулагч шаардагдаж байна. Хятад, Герман бүгд олон улсад чухал нөлөө тусгалтай улс орнууд болохоор хоёр орны харилцааг энэ үеэр эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хоёр ард түмэнд төдийгүй дэлхийн энх тайван, амар амгалан байдалд чухал үүрэг гүйцэтгэх юм гэжээ.

Олаф Шольц: Сүүлийн жилүүдэд Герман-Хятадын харилцаа нааштай хөгжлөө. Хоёр талаараа уламжлалт найрамдлаа бэхжүүлэх ёстой. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн боломжийг ашиглан Хятад улстай олон давхаргын харилцаа холбоогоо нягтруулж, засгийн газар хоорондын шинэ ээлжийн зөвшилцлийг сайтар зохион байгуулж, улмаар дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой байлгаж, макро эдийн засгийн бодлогын зохицуулалт зэрэг гол чухал сэдвээр зөвшилцөж, худалдаа, хөрөнгө оруулалт, цаг уурын өөрчлөлт болон цар тахлыг зохицуулах, эрүүл мэнд, боловсрол, соёл зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Германы тал бэлэн байна. Түүнчлэн олон талт харилцааны хүрээнд Хятад улстай зохицуулалтаа эрчимжүүлж, Европ-Хятадын харилцааг идэвхтэй хөгжүүлэхэд Германы тал бэлэн байна. 

Хоёр талаараа бас Украины нөхцөл байдлаар санал солилцов. Ши Жиньпин, Хятад улс энх тайвныг уриалж, бие даасан байр сууриас холбогдох талуудыг ятган эвлэрүүлэхийг хичээж ирсэн. Украины хямрал Европын аюулгүй байдлыг дахин дөрвөн замын уулзварт аваачсан юм. Тиймээс мөргөлдөөнийг гааруулахаас зайлсхийх ёстой. Европын тал түүхэн үүрэг хариуцлага, улс төрийн сэргэг оюун ухаанаар Европын алс хэтийн амар амгалан байдалд хандан, хариуцлагат байр сууриас очиж асуудлыг зохицуулахыг хичээх ёстой. Ятган эвлэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн бүхий л хүчин чармайлтыг Хятадын тал сайшаан дэмжинэ. Холбогдох талууд Орос, Украин хэлэлцээгээр дамжин энх тайван тогтоохыг дэмжих ёстой гэжээ.