Өмнөд Солонгосын 20 дахь Ерөнхийлөгч албан ёсоор тангараг өргөлөө
2022-05-10 17:28:11
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын 20 дахь Ерөнхийлөгч Юн Сок Ёл орон нутгийн цагаар 10-ны өдрийн 00:00 цагт Өмнөд Солонгосын армийн ерөнхий командлалыг хүлээн авч, Өмнөд Солонгосын нэгдсэн төв штабын тайланг сонсож, ерөнхийлөгчийн тушаалаа албан ёсоор эхлүүлэв.

Орон нутгийн цагаар 10-ны өдрийн 11:00 цагт БНСУ-ын 20 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Сөүл хотын Үндэсний парламентын ордонд болов. 9-нд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин болон түүний эхнэр, Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, Конгресс болон засгийн газрын холбогдох хүмүүс, нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгчид, олон орны дипломат төлөөлөгчид, энгийн иргэд зэрэг 41 мянга орчим хүн урилгаар тангараг өргөх ёслолд оролцжээ. Ёслолын үеэр Юн Сок Ёл албан ёсоор тангараг өргөж, үг хэлэв.

Тангараг өргөх ёслолын дараа, Юн Сок Ёл Сөүлийн Ёнсан дахь Үндэсний батлан хамгаалах яамны байранд байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газартаа очиж, ерөнхийлөгчийн эхний өдрийн ажлаа эхлүүлэв.