Байгалийн хий нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлнэ
2022-05-12 12:35:26
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 11-нд, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков Украины нутгаар дамжин өнгөрөх хийн тээвэрлэлт буурч буй талаар хэлэхдээ: Оросын тал байгалийн хий нийлүүлэх гэрээний үүргээ найдвартай биелүүлсээр ирсэн, цаашид ч биелүүлсээр байх болно гэжээ.

Оросын байгалийн хийн аж үйлдвэрийн компани орон нутгийн цагаар 11-нд хэлэхдээ, Өнөөгийн байдлаар Украины тал ОХУ-ын байгалийн хийн транзит тээвэрлэлтийг зөвхөн нэг хоолойгоор нэвтрүүлж байна гэжээ. Уг компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Украины талын эн үйлдэл манай компанийн Украины нутгаар дамжуулан Европ руу хий нийлүүлэх ажлыг ихээхэн нөлөөлж байна гэжээ.