Мэргэжлийн боловсрол сургалт эрчтэй хөгжиж байна
2022-05-11 13:18:55
Share
Share this with Close
youtube WeChat

 

 "Мэргэжилийн ажилчдын нийгмийн байр суурь  тийм ч өндөр биш, орлогын түвшин доогуур, орчин үеийн мэргэжлийн боловсролын тогтолцооны байгуулалт төгөлдөр бус байгаа нь Хятад улсын мэргэжлийн боловсролыг хөгжүүлэхэд тулгардаг бэрхшээлүүд юм. 

Мэргэжлийн боловсролын өндөр чансаатай хөгжлийг ахиулахад үзэл ойлголт, тогтолцоо, системийн бүтээн байгуулалт, бодлогын дэмжлэг зэрэгтэй холбоотой төдийгүй олон салбар хамтран ажиллаж байж, биелэлээ олох боломжтой. 

2019 оны 8-р сарын 20-нд, Хятадын дээд удирдагч Ганьсу мужийн Жан-е хотын Шаньдань Пэйли сургуульд зочилж, орон нутгийн мэргэжлийн боловсролын хөгжлийн байдлыг ойлгосон байна. Тэрээр сургуулийн талын танилцуулгыг нарийн сонсож, багш, сурагчдын машин механикийн боловсруулалт, ухаалаг гэр ахуйн дизайн зэрэг мэргэжлийн ур чадварын сургалттай газар дээр нь танилцав. Мөн багш, оюутнуудаас мэргэжлийн бэлтгэл сургалт, сургуульд элсэх, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон талын байдлыг ойлгож, "Мэргэжлийн боловсролын хэтийн төлөв өргөн уудам бөгөөд маш их ирээдүйтэй" гэв. 

Сүүлийн жилүүдэд, өндөр чансаатай хөгжлөөр зорилт болгосон эдийн засгийн шинэ загвар нь Хятадын аж үйлдвэрийн бүтцийг сайжруулахад илүү өндөр шаардлага тавих болжээ. Шинэлэг, өндөр ур чадвартай мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. 2020 оноос хойш Хятад улсын боловсруулж гаргасан бодлогуудад мэргэжлийн ур чадварын сургалтыг хөгжүүлэх талаар дурдсан байдаг.

Мэргэжлийн боловсролын хөгжлийг ахиулах үүднээс 2010-2020 оны хооронд Хятад улсын мэргэжлийн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт тасралтгүй өргөжиж, 2020 оны байдлаар 563 тэрбум юаньд хүрсэн юм. 

Өдгөө Хятад улсын мэргэжлийн боловсрол нь урьд өмнө байгаагүй хөгжлийн боломжид нүүрлэж байна. Мэргэжлийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд хүмүүсийн сонирхлыг ихээр татан, өндөр түвшний мэргэжлийн сургуульд элсэх сурагчдын тоо байнга нэмэгдэж, дунд болон дээд мэргэжлийн боловсролд сэтгэл ханамжтай байгаа хэмжээ улмаар дээшилж буй бөгөөд ажил олгогчид төгсөгчдийн мэргэжлийн ур чадварт өндөр үнэлгээ өгч байна. Судалгааны тайланд харуулснаар, мэргэжлийн сургууль төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин үндсэндээ тогтвортой байж, сүүлийн таван жилийн хугацаанд, мэргэжлийн дээд сургууль төгсөгчид хагас жилийн дотор ажлын байраар хангагдах түвшин 90 орчим хувьд хүрсэн юм. Мэргэжлийн сургууль төгссөн шинэ ажилчдын сарын дундаж цалин тогтвортой нэмэгэдж, 2019 онд өмнөх онтой харьцуулахад 262 юаниар нэмэгдэж, 3815 юаньд хүрсэн буюу 7.37%-иар өссөн байна. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн дээд сургууль төгсөгчдийн ажил эрхлэлтэд сэтгэл ханамжтай байдал харьцангуй сайн байж, 93 хувиас дээш үзүүлэлттэй байна.