Сургуулийн өмнө насны боловсролд 23 тэрбум юань санхүүжүүлэв
2022-05-13 16:13:06
Share
Share this with Close
youtube WeChat

 

Хятадын Сангийн яам саяхан 2022 онд сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг дэмжих зорилгоор 23 тэрбум юань төсвөөс гаргав. Энэ нь өмнөх оныхоос 3 тэрбум юань буюу 15%-иар нэмэгдэж, төв засгийн газраас орон нутгийн боловсролд олгох төсөвийн хэмжээг хамгийн ихээр нэмэгдүүлсэн байна. 

Энэ удаад гаргасан хөрөнгө мөнгийг үндсэндээ дөрвөн чиглэлд хуваарилж байна. Нэгд, хүртээмжтэй эх үүсвэрийн хангамжийг өргөтгөх, улсын цэцэрлэг барих, шинэчлэх, өргөтгөх, хүртээмжтэй хувийн цэцэрлэгийн хөгжил зэргийг дэмжинэ. Хоёрт, орон нутгийн сургуулийн өмнөх хүртээмжтэй боловсролын санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгохыг дэмжиж, улсын цэцэрлэгийн хүүхэд бүрд ногдох санхүүгийн тэтгэмжийн стандарт эсвэл нэг хүүхдэд ногдох төрийн санхүүжилтийн стандарт, хүртээмжтэй хувийн цэцэрлэгийн нөхвөрийн стандарт зэргийг хэрэгжүүлнэ. Гуравт, орон нутгууд бага насны хүүхдүүдэд нөхвөр олгох тогтолцоог дэмжиж, санхүүгийн боломж муутай өрхийн хүүхдүүд, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход хөрөнгө мөнгөөр дэмжинэ. Дөрөвт, хүүхдийн хүртээмжтэй цэцэрлэг байгуулах нөхцөлийг сайжруулахыг дэмжиж, тоглоомын хэрэгсэл болон зурагт номоор хангаж, халамж, боловсролын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг болно.