Зеленский: Путинтэй шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна
2022-05-13 19:46:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар тавдугаар сарын 13-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэвлэлд ярилцлага өгөхдөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй зуучлалгүйгээр шууд яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. 

Тэрээр, Путинтэй ультиматум гэгчийн нөхцөлд яриа хэлэлцээ хийхгүй, ОХУ хөрш орныхоо ард түмэн, тэдний үг хэл, соёл, уламжлал, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой гэжээ. 

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл хариуцсан нарийн бичгийн дарга Пасков мөн өдөр хэлэхдээ, Путин, Зеленский нар шууд яриа хэлцэл хийхээс Оросын тал татгалзахгүй, гэвч ямар ч бэлтгэлгүй нөхцөл уулзаж ярилцах боломжгүй гэв.