Америкийн Ази дахь "жижиг тойрог" гацаанд орлоо
2022-05-14 23:16:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хойшлогдоод байсан Америк, АСЕАН-ы ээлжит бус дээд хэмжээний уулзалт орон нутгийн цагаар 13-ны өдөр Вашингтонд өндөрлөв.

АНУ-ын зүгээс "Энэтхэг-Номхон далайн стратегийн чухал хэсэг” хэмээгдсэн энэхүү дээд хэмжээний уулзалт нь бодит санаа зорилго, хуваарь, эцсийн үр дүн хүртэл маш их маргаан үүсгээд байна. Дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэл нь ч ямар ч бодит агуулгагүй  болж өндөрлөв. Энэ нь АНУ өнгөн дээрээ Ази дахь найз нөхдийнхөө хүрээг тэлэн өргөжүүлнэ, бодитой дээрээ харин Хятадыг хязгаарлах "жижиг тойрог" бий болгохыг хүсч буйгаа үзэл бодлын зайлшгүй үр дүн болохыг шинжээчид онцолж байв.

Дээд хэмжээний уулзалт эхнээсээ л "Америкийн бардам дээрэнгүй” байдалд зохиогдсон юм. Дээд хэмжээний уулзалтыг 3-р сарын сүүлчээр хийнэ гэж АНУ дангаар зарласнаас эхлээд АНУ-ын ерөнхийлөгч Байден энэ удаад "маш завгүй" гэсэн шалтгаанаар хоёр талын ямар ч уулзалт зохион байгуулаагүй зэрэг лон нарийн зүйлээс Америк болон АСЕАН-ы түншлэлбайгуулагдсаны 45 жилийн ойд зориулсан энэхүү дээд хэмжээний уулзалтад АНУ төдийлөн чин сэтгэлээсээ хандсангүй гэдгийг ойлгож болно.

Бие даасан тусгаар байдалтай байх нь АСЕАН-ы тууштай байр суурь байсаар ирсэн юм. АНУ-ын зүгээс бүс нутгийн орнуудыг аль нэг талыг сонгохыг албадах оролдлогын талаар АСЕАН-ы орнууд тодорхой мэдэж байна. Сүүлийн жилүүдэд АСЕАН-ы бүс нутгийн үйл хэрэгт гол байр суурьтай байхыг хүндэтгэнэ хэмээн Америкийн тал удаа дараалан  мэдэгдэж байсан ч "гурван талт аюулгүй байдлын түншлэл" "аюулгүй байдлын дөрвөн таль яриа хэлэлцээний механизм" гэгчийг хийж, АСЕАН-ы дотоодын эв нэгдлийг алдагдуулж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар АНУ-ын талаас дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо” гэдэг нь яагаад АСЕАН-ы орнуудын хүйтэн царайг хүлээсэн гэдгийг ойлгоход хэцүү биш юм. "Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо" гэж нэрлэгддэг энэхүү баримт бичиг нь бодит агуулгагүй бөгөөд "орон зайгаа эзлэх" бодлогын багаж хэрэгсэл төдий гэдгийг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл хүлээн зөвшөөрч байна.

Дээд хэмжээний уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Байден Өмнөд Солонгос, Японд айлчилж, Токиод болох "Аюулгү байдлын дөрвөн талт хэлэлцээний "дээд хэмжээний уулзалтад оролцоно. Энэ нь түүний албан тушаалд орсноос хойш Ази руу хийх анхны айлчлал юм. Азийн улс орнууд Азийн энх тайвны хөгжилд хувь нэмрээ оруулах сайн санааны аливаа ажиллагааг сайшааж буй хэдий ч  бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, бүс нутгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг эвдэх аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй юм. НАТО-гийн "Энэтхэг-Номхон далайн хувилбар"-ыг бий болгож, талуудын  сөргөлдөөнийг өдөөх АНУ-ын оролдлого нь Азид хэзээ ч биелэхгүй юм.