“Их долоо”-гийн улсууд Украинд 30 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр байна
2022-05-14 16:23:41
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 13-ны өдөр Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, "Их долоо"-гийн бүлэг Украинд цаашид эдийн засгийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэж байна. Долоогийн бүлгийн Сангийн сайд нар ирэх долоо хоногт Германы Бонн хотын ойролцоох Петербург хотод уулзаж, Украинд 30 тэрбум еврогийн төсвийн дэмжлэгийг идэвхжүүлэхээр төлөвлөж байна.

Одоогийн байдлаар, Украины засгийн газар оны эцэс гэхэд санхүүжилтийн хэрэгцээг тоон үзүүлэлтээр гаргасан байна. Тухайлбал, эрх баригчид тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинд сар бүр 5 тэрбум евро зарцуулах шаардлагатай. Киевийн үзэж байгаагаар, Украин энэ зардлыг дааж чадахгүй. Олон улсын валютын сан холбогдох тооцоог баталж, ийм хэмжээний мөнгө гарна гэж мэдэгдэв.

Украинд зээл тусламжийн хэлбэрээр нийт 30 тэрбум еврогийн тусламж үзүүлнэ гэж эх сурвалжид мэдээллээ. Түүгээр ч зогсохгүй Орос-Украины мөргөлдөөн энэ он дуусахаас өмнө дуусгавар болж магадгүй гэсэн таамаглалд үндэслэн энэ хэмжээг тооцож байна. Өдгөө эдгээр мөнгө доторх зээл, тусламжийн хувь хэмжээг хараахан тогтоогоогүй байна. 2022 онд Их долоогийн дарга орон болсон Герман улсын Сангийн сайд Линднер ирэх долоо хоногт Сангийн сайд нарын уулзалтын үеэр энэхүү асуудлыг зохицуулна. Одоо уг төлөвлөгөөг эсэргүүцэж буй гишүүн орнууд байгаа бөгөөд Украинд буцалтгүй тусламж олгох эсэх талаар маргаан үүсээд байна гэж дотоодын хүмүүс хэлж байна.