Унгарын анхны эмэгтэй ерөнхийлөгч албан тушаалдаа орлоо
2022-05-15 14:00:04
Share
Share this with Close
youtube WeChat

Унгарын анхны эмэгтэй ерөнхийлөгч Новак Катарины тангараг өргөх ёслол 14-нд Будапешт дахь парламентын ордны өмнө боллоо.

Новак тангараг өргөх ёслолын үеэр хэлэхдээ, цар тахал, аюулгүй байдлын заналхийлэл, эдийн засгийн сорилттой тэмцэхийн зэрэгцээ илүү гэрэл гэгээтэй, амар амгалан, цэцэглэн хөгжсөн ирээдүйг бий болгох шаардлагатай байна. Тэрээр ойрын хэдэн жилийн бүрэн эрхийнхээ хугацаанд Унгарчуудыг нийтлэг үзэл ойлголтод нэгдүүлэхийн тулд нам бүлгийн ялгаа зөрөөг давж ажиллах болно гэжээ.

Унгарын парламент 3-р сарын 10-нд Новакийг Унгарын ерөнхийлөгчөөр таван жилийн хугацаатай сонгосон байна.

1977 онд Унгар улсын Сегед хотод төрсөн Новак нь 2017 оноос Залуучуудын ардчилсан холбооны дэд дарга, 2018 оноос уг холбооны парламентын гишүүнээр ажиллажээ.