Африкийн 55 сая орчим хүн хэт их ядууралд нэрвэгдэв
2022-05-16 11:26:46
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Африкийн эдийн засгийн комисс 14-ний өдөр Сенегалын нийслэл Дакарт тайлан нийтэлж, цар тахлын нөлөөгөөр 2020 онд Африкийн 55 сая орчим хүн хэт их ядууралд нэрвэгдсэн гэжээ.

НҮБ-ын Африкийн эдийн засгийн комиссын Африкийн Санхүү, төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн сайд нарын 54-р хурал 11-17-ны өдрүүдэд Дакарт боллоо. Тус комисс 14-ний өдөр “Цар тахлын үеийн ядуурал, эмзэг байдлын сорилтыг шийдвэрлэх нь” сэдэвт “2021 оны Африкийн эдийн засгийн тайлан”-г нийтэлж, Африкийн ядуурал нэмэгдэж байгаа шалтгаан болон үр дагаварт дүн шинжилгээ хийсэн байна.