Жо. Байдены үнэлгээ буурчээ
2022-05-16 11:18:49
Share
Share this with Close
youtube WeChat

NBC-гийн сүүлийн үеийн санал асуулгаас үзэхэд, АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байдены үнэлгээ буурч, Америкийн иргэдийн зөвхөн 39 хувь нь Байдены ажилд сайн  үнэлгээ өгсөн бол 59 хувь нь муу үнэлгээ өгчээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, Америкийн иргэд инфляци, эдийн засаг, хилийн аюулгүйн асуудлаар сэтгэл дундуур байж, зөвхөн 33 хувь нь Байдены эдийн засгийн талаарх зохицуулалтыг дэмжиж байгаа бол 23 хувь нь инфляци болон амьжиргааны өртгийг зохицуулах асуудлыг дэмжиж байгаа юм. Энэ хоёр асуудал нь 11-р сард болох сонгуулийн хамгийн чухал сэдвийн  нэг байж магадгүй гэж үзжээ. 

Уг судалгаа орон нутгийн цагаар 5-р сарын 5-7, 9-10-ны хооронд явагдаж нийт 1000 хүн оролцон байна.