Палестин Израиль дахин мөргөлдөв
2022-05-17 10:54:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 16-ны орой Израилийн цэрэг цагдаа  Палестины иргэдтэй Иерусалимын Хуучин хотын ойролцоох бүсэд дахин мөргөлдөөн гаргав. Палестины талын мэдээлснээр,  мөргөлдөөний улмаас 37 палестин иргэн шархадсан байна.

Мөргөлдөөн гарах үед Палестины иргэд өнгөрсөн сард Палестин Израилийн мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн палестин залуу Валид Шарифийн оршуулах ёслолыг хийж байжээ. Израилийн цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, 16-ны өдөр Валидийн оршуулгад оролцсон зарим палестин иргэн Израилийн цэрэг цагдаа руу чулуу, салют шидсэн ба түүний дараа Израилийн талынх нулимс асгаруулдаг хий, цочролын бөмбөг хэрэглэн цугларсан хүмүүсийг тараасан байна.

Түүнчлэн Израилийн цагдаа тухайн шөнө Зүүн Иерусалимаас таван палестин иргэнийг Израилийн цэрэг цагдаа руу машинаа хурдасган дайрсан гэж сэжиглэн баривчилжээ.