Цөмийн станцын бохир усыг далайд цутгах буруу шийдвэрээ хүчингүй болгохыг шаардав
2022-05-17 20:16:11
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 17-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Олон улсын хамтын нийгэмлэг хийгээд Японы дотоодын иргэдийн анхаарч буй зүй зохистой асуудлыг чухалчлан үзэж, цөмийн станцын бохир усыг далай руу урсгах буруу шийдвэрээ татан буулгаж, далай руу урсгах төрөл бүрийн бэлтгэл ажлаа урагш ахиулахаа зогсоож, гүйцэтгэх ёстой олон улсын үүрэг хариуцлагаа сайтар хэрэгжүүлэхийг Хятадын тал Японд дахинтаа шаардаж банйа гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, цөмийн станцын бохир усыг урсгах далайн ёроолын хоолойн амсарыг бүтээн байгуулахад бэлтгэхийн тулд саяхан Японы Токиогийн цахилгаан эрчим хүчний компани Фүкүшимагийн нэгдүгээр цөмийн цахилгаан станцаас 1 км зайтай ойрх далайн ёроолд ухах ажлыг эхлүүлсэн байна.

Ван Вэньбинь хэлэхдээ: “Японы Фүкүшима муж болон бусад бүс нутгийн 180 мянган иргэд хамтран гарын үсэг зурж, далай руу урсгахаас өөр шийдвэрлэх арга төсөл хэрэглэхийг Японы засгийн газарт шаарджээ. Гэтэл Японы Токиогийн цахилгаан эрчим хүчний компани олон улс анхаарал хандуулж буйг үл тоомсорлож, цөмийн станцын бохир усыг далай руу урсгах төслийн бүтээн байгуулалтыг албаар урагш ахиулж байна, иймэрхүү бодит болгохоор оролдож буй үйлдэл бол хариуцлагагүй юм. Японы засгийн газар үүнийг нэн даруй хориглон зогсоох нь зүйтэй юм” гэв.