Каннын олон улсын кино наадам эхэллээ
2022-05-18 11:27:05
Share
Share this with Close
youtube WeChat

75 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам Францын өмнөд хэсгийн Канн хотод 17-ны орой эхэллээ. Тэмцээний үндсэн хэсэгт нийт 21 кино шалгарч, хамгийн шилдэг киноны“АЛТАН ДАЛ МОД”шагналын төлөө өрсөлдөж байна.

75 дахь удаагийн Каннын кино наадам энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд хаалтын үеэр эцсийн дүнг зарлах юм. 

 Францын Каннын олон улсын кино наадам, Германы Берлиний олон улсын кино наадам, Италийн Венецийн олон улсын кино наадам нь Европын гурван том кино наадам гэгддэг. Каннын кино наадам жил бүрийн тавдугаар сарын дундуур зохиогдож, 12 хоног үргэлжилдэг байна.