2021 онд Хятад улсад 395 музей нэмэгджээ
2022-05-18 16:22:54
Share
Share this with Close
youtube WeChat

2021 онд Хятад улсад 395 музей нэмэгдсэнээр нийт 6138 музейтэй болж, дэлхийд өмнүүр жагслаа. Үүнд 90 гаруй хувь нь 5605 музей хүмүүст үнэ төлбөргүй үйлчилж байгаа бөгөөд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг музейн тоогоор хамаг олон болсон байна. 2021 онд улсын хэмжээнд музейнүүд 36 мянган үзэсгэлэн, 323 мянган боловсролын үйл ажиллагаа зохион байгуулжээ. Цар тахлын нөлөөнд өртсөн хэдий ч Хятадын музейнүүд давхцан тоогоор 779 сая үзэгч хүлээн авсан байна. Мөн 3,000 гаруй онлайн үзэсгэлэн, 10 мянга гаруй онлайн боловсролын үйл ажиллагаа явуулснаар нийт 4.1 тэрбум гаруй хүн цахимаар хүлээн авч үзсэн байна.