Терроризмыг өмөөрч гоёдог BBC
2022-05-18 22:46:35
Share
Share this with Close
youtube WeChat

Оргүй газар овоо босгож, худал хуурмаг суртал ухуулах хийж, өөртөө жүжиг найруулж тоглох... Их Британийн өргөн нэвтрүүлгийн компани буюу нөгөө BBC удаа дараа терроризмын өмнөөс дуугарсаар байна.

Одоогоос 20-оод хоногийн өмнө Пакистаны Карачигийн их сургуулийн Күнзийн институтын автобусанд террорист халдлага гарч, Хятадын гурван багш нас барж, нэг багш шархадсан. Энэ харамсалтай явдал дэлхий нийтийг цочирдуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дарга мэдэгдэл гаргаж, зэмлэн буруушаасан юм. Гэвч BBC саяхан холбогдох сурвалжилгаа нийтэлж, Карачигийн террорист халдлагыг зохион байгуулагчдыг магтан алдаршуулж, хүчирхийллийн террорист ажиллагаанд зөвтгөх шалтгаан нөмрүүлэхийг зорьсон байна.

Өрнөдийн хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн нэг болох BBC нь террористуудын төлөө илэн далангүй дуугарч байгааг "хэвлэлийн эрх чөлөө" гэгчээр тайлбарлаад өнгөрч болох зүйл биш юм. Ёс зүйгээ алдаж, олон улсын шударга ёсыг зөрчиж, мэргэжлийн ёс зүйгээс няцсан үйлдэл бол энх тайвныг эрхэмлэгч дэлхийн улс түмний эсрэг үйл ажиллагаа мөн. “Террористуудыг сайн, муу гэж хуваахыг оролдогч хэн байхаас үл хамааран бүгд л терроризмын хамсаатан мөн” гэж Францын сошиал ашиглагч нэгэн онцолсон байдаг!

BBC-ээр төлөөлүүлсэн өрнөдийн зарим хэвлэл мэдээллийнхэн сонголттойгоор террорист этгээдийг "цайруулах”-аар оролдоод удаж байна. Тэд олон арвин цуурхал дэгдээсэн юм. Саяхан л гэхэд BBC Шиньжяны тухай нэвтрүүлэг бэлтгэж, худал хуурмаг мэдээлэл цацан, ШУӨЗО хуулийн дагуу терроризмд цохилт өгч байгааг санаатайгаар харлуулсныг БНХАУ-аас Их Британид суугаа элчин сайдын яам няцаасан юм. Түүнчлэн CNN ч Гуантанамод хорьж байгаа “Зүүн Туркестан”-ы алан хядагчдын өөрсдийнх нь хэлсэн ярьсныг нийтэлсэн боловч тэдний үйлдсэн ял гэмийн талаар бичихээс “зайлсхийсэн” байна. Мөн Хонконгт болсон үймээний үеэр өрнөдийн зарим хэвлэл хүчирхийлэл үйлдэгчдийг “Ардчиллын төлөө тэмцэгч”, “хамгийн үзэсгэлэнтэй байдал” гэх зэргээр гоёж бичсэн байдаг юм. Харин Их Британи, Америкт  ижил төстэй  үймээн дэгдэхэд тэд харин “энэ бол террорист үйлдэл” хэмээн чинээ мэдэн хашхичсан юм.

"Та зураг хангаач, би дайн дэгдээе." Энэ бол 19-р зууны сүүлчээр Америкийн сонины магнат Уильям Хирст Кубад суугаа сэтгүүлчийн захианд өгсөн хариу бөгөөд энэ нь хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодит дүр төрх болсон юм. Гэвч тэд дэлхийн олон нийтийн санаа бодлыг хянаж ноёрхох цаг аль эрт өнгөрсөн бөгөөд терроризмыг гоёж чимдгийнхээ төлөө “хороо амсах” нь лавтай юм.