Энэтхэгийн Ассам мужид үерийн улмаас 11 хүн амь насаа алджээ
2022-05-18 16:27:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 17 хүртэл, Энэтхэгийн Ассам мужид аадар бороо орсны улмаар үеэр бууж, 11 хүн амь насаа алджээ. Ойрын гурван хоногт Энэтхэгийн зүүн хойд нутгаар их хэмжээний хур тунадас орж, Ассам мужид "улаан сэрэмжлүүлгээ " үргэлжлүүлэх болно гэж Энэтхэгийн цаг уурын алба мэдээлжээ.

Ассам мужийн гамшгаас хамгаалах албаны (ASDMA) албан хаагч хэлэхдээ, үерийн улмаас тариалангийн талбай, дэд бүтцэд хохирол учруулахаас гадна олон газар замын хөдөлгөөнд ноцтой нөлөөлсөн гэлээ. Өнөө гамшгийн бүсэд авран туслах ажлыг эрчтэй хийж байгаа аж.