Швед Финланд НАТО-д элсэх нь Европт халгаатай
2022-05-18 15:48:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 17-нд Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон болон Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийж тус хоёр орон НАТО-д элсэх өргөдлөө 18-нд өргөн барина гэж мэдэгдсэн байна. Үүний өмнө НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг "Швед Финланд хоёр орны НАТО-д элсэх шийдвэрийг сайшааж байна" гэжээ.
Финланд өнгөрсөн 70 жилийн турш, Швед 200 гаруй жил төвийг сахих статустай явж иржээ. Уг хоёр орон энэ үед төвийг сахих байр сууриасаа татгалзаж байгаа нь Европ тивийн аюулгүй байдалд тогтворгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэлээ. Шведийн Стокгольмын их сургуулийн Бизнесийн сургуулийн профессор Тони Фанг хэлэхдээ, "Балтын тэнгис нь НАТО болон ОХУ-ын өрсөлдөөний талбар болж, Швед Финланд хоёр орон цэрэг дайны мөргөлдөөнд хамрагдах эрсдэл нэмэгдэж байна" гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн  "Швед Финланд хоёр орон НАТО-д элсэх нь ОХУ-д шууд заналхийлэл учруулахгүй ч гэсэн НАТО-гийн цэрэг зэвсэглэл уг хоёр оронд хүрээгээ тэлбэл ОХУ зүгээр суухгүй. Бодитой ямар хариу үзүүлэх нь Орост учруулах хохирлын хүчин зүйлээс шалтгаална" гэжээ.