Тахал дэгдсэн ч Хятадын эдийн засаг тогтвортой байна
2022-05-18 16:57:31
Share
Share this with Close
youtube WeChat

 

Өчигдөр Хятадын Төрийн Зөвлөлийн мэдээллийн албанаас хийсэн хэвлэлийн хуралд Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхүй 4 дүгээр сарын эдийн засгийн статистик танилцуулав.

Фү Линхүй “Энэ онд олон улсын нөхцөл байдал хүндэрч байна. Мөн дотоодод  тахлын сөрөг нөлөө төсөөлснөөс өндөр болж эдийн засагт үзүүлэх дарамт улам нэмэгдлээ. Халдвараас урьдчилан сэргийлж, сайтар хянахын зэрэгцээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулсны үр дүнд Хятадын эдийн засгийн үндэс суурь тогтвортой хэвээр байж, цаашид сайжрах төлөвтэй байна” гэжээ. 

Аж үйлдвэрийн өсөлт бууралтад шилжсээр байна 

Халдварын дэгдэлт үндэсний аж үйлдвэрийн хөгжилд шууд нөлөөлж байна Дөрөвдүгээр сард томоохон аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 2.9 хувь, өмнөх сараас 7.08 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн нэмүү өртгийн сарын өсөлт энэ онд анх удаа буурсан үзүүлэлт юм. Нэгээс, дөрөвдүгээр сарын хооронд Хятадын томоохон аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеээс 4.0 хувь өссөн. Энэ нь 1-3 дугаар сарынхаас 2.5 пунктээр доогуур байна. 

Өсөлтийн хурд өчигдрөөс буурсан харагдавч өндөр технологийн үйлдвэрлэл  өсөлтөө хэвээр хадгалж байна. Дөрөвдүгээр сард өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 4.0 хувь өсчээ. Нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл бүх Хятадын томоохон аж үйлдвэрийн нийт ашиг 1,955.6 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар өссөн байна.  

Үйлчилгээний салбар тахлын нөлөөнд өртөж, дөрөвдүгээр сард үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар буурсан байна. Нэгээс, дөрөвдүгээр сард бүх Хятадын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өмнөх оны мөн үеэс 0.3% хувиар өссөн ч, 1-3 дугаар сарынхаас 2.2 пунктээр багассан байна.    

Өргөн хэрэглээний барааны борлуулалт 11.1 хувиар буурсан байна 

Тахал олон газарт гарсны дараа битүүмжилж хянах, хоолны газрыг хязгаарлах, ложистикийн хязгаарлалт зэрэг урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлсэн нь хэрэглээнд шууд нөлөөлсөн байна. Барааны жижиглэн худалдааны нийт хэмжээ 2,948 тэрбум 300 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеээс 11.1 хувь, өнгөрсөн сараас 0.69 хувьд хүрч их хэмжээгээр буурсан байна. Үүний дотор барааны жижиглэнгийн борлуулалт 2687.4 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар, нийтийн хоолны орлого 260.9 тэрбум юань болж, 22.7 хувиар буурсан байна. 

Импорт экспорт болон хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр халдварын дайралтанд өртсөн байна. Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл бүх Хятадын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт (хөдөөгийн айл өрхийг оролцуулалгүйгээр) 15354.4 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар өсч, 1-3 дугаар сарынхаас 2.5 пунктээр буурчээ. 

Салбар төрөл бүрээр авч үзвэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалт 12.2 хувиар өссөн байна. Харин үл хөдлөхийн хөрөнгө оруулалт 2.7 хувиар буурсан байна. Тэрчлэн  1-4 дүгээр сард нийт бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 12579.9 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар өссөн байна. Үүнээс экспорт 6,967.4 тэрбум юань болж, 10.3 хувиар өссөн. Импорт 5,612.5 тэрбум юань болж, 5.0 хувиар өссөн байна. 

Хот суурин газарт ажилгүйдэл 6.1 хувьд хүрчээ 

Хятадын Үндэсний статистикийн газраас ажил эрхлэлт, юмны үнэ зэрэг иргэдийн амьжиргааны талаарх мэдээлэл гаргажээ. Халдварт өвчний дайралтад өртсний улмаас 4 дүгээр сард бүх Хятадын хэмжээнд судалгаанд хамрагдсан хот суурин газрын ажилгүйдэл 6.1 хувь болж, өмнөх сараас 0.3 пунктээр нэмэгдсэн нь 2020 оны 3 дугаар сараас хойшхи шинэ дээд цэгт хүрсэн үзүүлэлт юм. Нэгээс дөрөвдүгээр сард бүх Хятадын хот суурин газарт 4.06 сая шинэ ажлын байр бий болж, судалгаанд хамрагдсан хот суурин газрын ажилгүйдлийн дундаж түвшин 5.7 хувьд хүрсэн байна. 

Хэдийгээр 4 дүгээр сард хэрэглээний үнийн өсөлт (CPI) өмнөх оны мөн үеэс зохих хэмжээгээр өссөн ч бага зэрэг сайжрах хандлага байна. Хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсч, өмнөх сараас 0.6 пунктээр нэмэгдэж, өмнөх саруудаас 0.4 хувиар өссөн байна.  

Дөрөвдүгээр сард эдийн засгийн хэд хэдэн гол үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсанта холбогдуулан Фү Линхүй “Дөрөвдүгээр сард тархсан  тахал эдийн засагт ихээхэн нөлөөлсөн байна. Хятадын эдийн засаг том, эрсдэлийн цочролыг тэсвэрлэх чадвартай. Тийм учраас эдийн засгийн тогтвортой байдлын үндэс суурь өөрчлөгдөөгүй хэвээр байна. Хөх мөрний гурвалжин хойг зэрэг бүс нутагт цар тахлын нөхцөл сайжрахын хэрээр, 5 дугаар сард эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирч магадгүй” гэжээ.