Японы хувиа хичээсэн үйлдлийг нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй
2022-05-19 21:02:45
Share
Share this with Close
youtube WeChat

Япон улс Фүкүшимагийн цөмийн станцын бохир усыг далай руу цутгах төслийг хянан батлах үйл явцаа түргтгэж буйд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 19-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Японы талын иймэрхүү хувиа хичээлсэн үйлдлийг нь хүмүүс хүлээн зөвшөөрөхийн аргагүй гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр: Японы Атомын эрчим хүчийг зохицуулах хороо 18-нд Фүкүшимагийн нэгдүгээр цөмийн цахилгаан станцын бохирдсон усыг далай руу цутгах төлөвлөгөөний өргөдлийн хамтаатай “хянан шалгах төслийн тойм”-ыг нийтэлж, түүнчлэн олон нийтэд 1 сарын хугацаагаар ил болгож, олон нийтийн саналыг хураасны дараа далай руу цутгах төлөвлөгөөг албан ёсоор батлан зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргана гэжээ. Энэ нь Японы цөмийн хяналтын байгууллага цөмийн бохир усыг далай руу цутгах төлөвлөгөөнд “зам нээж өгч буй” явдал гэж гадныхан үзэж байна.

Жао Лижянь хэлэхдээ: Олон улсын хамтын нийгэмлэг болон Японы дотоодын өргөн олон иргэдийн зүй ёсны шаардлагад төв хянамгай хандаж, хөрш зэргэлдээ орнуудыг багтаасан ашиг сонирхолын холбоотой талууд болон холбогдох олон улсын байгууллагатай гүйцэд зөвшилцөж, цөмийн бохир усыг зүй зохистой шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхээс биш харин мужуудлан далай руу цутгах төслийг албаар урагшлуулахгүй байхыг Хятадын тал Японд дахинтаа шаардаж байна гэв.