Төвөдийн үйл хэрэг бол бүрмөсөн Хятад улсын дотоод засаглал юм
2022-05-19 19:18:08
Share
Share this with Close
youtube WeChat


Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа: Төвөдийн үйл хэрэг бол бүрмөсөн Хятад улсын дотоод засаглал, гадаадын ямарваа хүчин хөндлөнгийн оролцоо хийж болохгүй. Хятадын тал шаардлага бүхий арга хэмжээ авч, өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал хийгээд хөгжлийн эрх ашгаа гуйвшгүй хамгаалах болно гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Төвөдийн үйл хэрэг хариуцсан тусгай зохицуулагч 18-нд Энэтхэгт “Төвөдийн орогнолын засгийн газар” гэгчийн түрүү, хэсэг төлөөлөгчидтэй уулзжээ. Үүнд холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ:

“ ‘Төвөдийн орогнолын засгийн газар‘ гэгч нь хагалан бутаргагч үзлийн улс төрийн бүлэглэл бөгөөд Хятад улсын үндсэн хууль, хууль дүрмийг бүрмөсөн зөрчсөн хууль бус байгууллага, дэлхий дээр хүлээн зөвшөөрсөн улс орон нэг ч байхгүй. 14-р дүрийн Далай бол шашны нэр зүүсэн улс төрийн орогногч юм, тэрбээр урт хугацааны турш Хятад улсын эсрэг хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж, Төвөдийг Хятад улсаас салгахаар оролдсон. Төвөдийн үйл хэрэг бол бүрмөсөн Хятад улсын дотоод засаглал, гадаадын ямарваа хүчин хөндлөнгийн оролцоо хийхийг зөвшөөрөхгүй. Америкийн тал Төвөдийн үйл хэрэг хариуцсан тусгай зохицуулагч гэгчийг гаргасан нь Хятад улсын дотоод засаглалд гар дүрж буй явдал юм. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцсээр ирсэн бөгөөд хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй” гэв.