Харц өргөнтэй хүний зам саруул байж, холыг харсан хүн ихийг бүтээдэг
2022-05-19 21:27:26
Share
Share this with Close
youtube WeChat

“Яриа хэлэлцээ хийхээс биш сөргөлдөхгүй, багтаамжтайгаар хамтран ажиллаж, шударга голч үзэл баримтлалын дагуу глобал засаглалын тогтолцооны өөрчлөлтийг ахиулах ёстой.” Тавдугаар сарын 18-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх их хурал болон Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чуулга уулзалт дээр видеогоор илтгэл тавихдаа ийн ярьсан юм. 

Өнөөгийн дэлхийн эдийн засагт тулгараад байгаа хүндхэн нөхцөл байдлыг бодолцон, хүмүүс Ши Жиньпиний дээрх санаачилгын чухал чанарын тухайд улам гүнзгий ойлгох болжээ. Геополитикийн донсолгоо, КОВИД-19 цар тахлын сөрөг нөлөө давхцаж, улс ордуудын эдийн засаг, нийгэмд адил бус хэмжээний дарамт цохилт учруулж байна. Олон улсын валютын сангийн хамгийн сүүлд нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайланд 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг өмнө удаагийн төсөөллөөс 0.8 понктоор буруулж, 3.6% болгосон юм. 

Давхацсан олон сорилтын өмнө дэлхийн эдийн засгийг яаж хямралаас гаргаж, эртхэн сэргээх вэ? Хятад улсын санаачлаад байгаа, мөн биечлэн хэрэгжүүлж буй “уялдан нэгдэхээс биш салж сөргөлдөхгүй” гэгч үзэл баримтлал үүнд тодорхой хариулт өгч байна. 

Өмнө нь хүмүүс эдийн засгийн хөгжлийн тухай ярихдаа “Глобалчлал” гэгчийг их ярьдаг. Гэвч сүүлийн жилүүдэд эдийн засгийн даяаршил сөрөг урсгалд нөлөөлөгдөж, өрнөдийн зарим хүмүүс Хятад улстай “харилцаагаа бүрэн таслах” тухай их л ярих болсон юм. Америкийн өнөөгийн засгийн газар ажлаа авснаас хойш Хятад улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн тарифыг нэмэгдүүлэх тухай өмнөх засгийн газрынхаа бодлогыг залгамжилсан төдийгүй, Хятад улсын аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлсэн юм. Саяхан л гэхэд тус орны засгийн газар “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо” гэгчийг дурдан гаргаж, холбоотнуудаа дайчлан Хятад улсыг “бүсэлж”, улмаар эдийн засаг болон технологийн салбар дахь дээрэнгүй үзэл, байр сууриа хамгаалахыг оролдож эхэлсэн юм. 

Гэвч, “харилцаагаа бүрэн таслах” гэгч ямар ч ирээдүйгүй гэдгийг практик аль эрт олон дахин гэрчилсэн байдаг юм. 2021 онд Хятад улсын Америктай хийсэн худалдааны хэмжээ 2020 оныхоос 30%-р нэмэгдэж, 755 тэрбум 600 сая ам долларт хүрч шинэ рекорд тогтоосон юм. Хятадын Худалдааны яамны тоо баримтаас харахад, 2022 оны эхний дөрвөн сард Америкийн Хятад улсад хийсэн бодит хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 53.2%-р нэмэгдэж, ижил хугацаанд Хятад улсынх бодитойгоор ашигласан гадаад хөрөнгийн өсөлтөөс 20.5%-р илүү гарсан байна. 

“Харц өргөнтэй хүний зам саруул байж, холыг харсан хүн ихийг бүтээдэг.” энэ ёсыг Америкийн аж ахуйн нэгжүүд маш тод таньж ойлгосон аж. Хятад улс дахь Америкийн худалдааны нийгэмлэгийн саяхан нийтэлсэн “Хятад улс дахь Америкийн аж ахуй нэгж-2022” цагаан номд, Хятад, Америк “харилцаагаа бүрэн таслах”-ыг эсэргүүцэж, Хятад улсын бараа бүтээгдэхүүнд нэмж ногдуулах гаалийн тарифыг хөнгөлж чөлөөлөхийг дэмжиж байна. Манай нийгэмлэгийн 83% гишүүн аж ахуй нэгж өөрийн үйлдвэрлэл болон нийлүүлэлтээ Хятад улсын зах зээлээс гаргах санаа, төлөвлөгөөгүй гэжээ. Түүнчлэн Америкийн дотоодын олон салбарынхан ч Хятад улсын бараа бүтээгдэхүүнд нэмж ногдуулсан гаалийн тарифаа цуцлахаар дамжин дотоодын инфляцаа буруулахыг засгийн газартаа хандан уриалж байна. 

Тэгвэл Хятад улсын бараа бүтээгдэхүүнд нэмж ногдуулсан гаалийн тарифыг цуцалснаар Америкийн барааны үнэ ханш 1.3%-р буурах тухай  Жижиглэнгийн худалдааны нэгдсэн холбоо мэдэгдсэн байна. Хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх бол цаг эриний сөрж болшгүй гол урсгал байж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бол дэлхийн эдийн засгийн сэргээх хамгийн гол чухал хөдөлгүүр гэдгийг энэ бүхэн нь бүрэн гэрчилж байна. Иймд Хятад улсын дарга хэлсэн үгэндээ “улс орнуудын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх”, “дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах”, “хамтын ажиллагааг өргөжүүлэх” зэрэг арга хэмжээг дэвшүүлсэн нь даруй худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэхийг биелүүлэхийн төлөө юм. 

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг, олон улсын худалдааны хамгийн том оролцогч болсон Хятад улс эдийн засгийн даяаршлын идэвхтэй ахиулсаар ирсэн юм. Тиймдээ ч “Хятад улс өндөр түвшинд нээлттэй хөгжихөө тууштай баримталж, нээлттэй бодлогын хаалгаа улам их нээх болно” гэж Ши Жиньпин дахин нотолсон бөгөөд Хятад улс үргэлжлэн зах зээл, хууль эрх зүйд суурилсан олон улсын бизнесийн орчныг бүтээн байгуулж, RCEP-г чансаатай хэрэгжүүлж, хамтдаа “Бүс ба зам”-ыг улам сайн бүтээн байгуулж, дэлхийн худалдаа, аж үйлдвэрийн салбарыг зах зээл, хөрөнгө оруулалт зэргийн улам олон боломжоор хангана гэдгийг онцолсон байна. 

Ямартай ч Хятад улсын асар том зах зээл, боловсронгуй аж үйлдвэр, өдөр ирэх тусмаа хөгжин шинэчлэгдэж буй инновацын хүчин чадамж, бизнес орчин, “Бүс ба зам” санаачилга болон RCEP-ийн хэрэгжилт зэрэг нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд улам их эрч хүч хангах нь лавтай юм.