Дэлхийн эрүүл мэндийн их хурлыг ашиглан Тайваньтай холбоотой асуудлыг хөөрөгдөхөө зогсоохыг шаардав
2022-05-19 18:50:19
Share
Share this with Close
youtube WeChat

Тайванийг ажиглагч гишүүнээр урихыг ДЭМБ-д санаачилсан АНУ-ын холбогдох байр суурьд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд хэлэхдээ: Хятадын тал Америкийн холбогдох байр суурийг эрс эсэргүүцэж байна, Дэлхийн эрүүл мэндийн их хурлыг ашиглан Тайваньтай холбоотой асуудлыг хөөрөгдөхөө зогсоохыг Америкийн талд шаардаж байна гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, 18-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен мэдэгдэл нийтэлж, ДЭМБ Тайванийг ажиглагч гишүүнээр урьж 5-р сард болох Дэлхийн эрүүл мэндийн 75-р удаагийн их хуралд оролцуулахыг Америкийн тал санаачилж байна гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ: Дэлхий дээр зөвхөн нэг Хятад улс бий, Тайвань бол Хятад улсын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэг хэсэг юм. Тайваний бүс нутгийн ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох асуудлыг заавал нэг Хятад улсын зарчмын дагуу шийдвэрлэх ёстой гэжээ.