Хятадын эдийн засгийн тогтвортой байдлын хандлага өөрчлөгдөхгүй
2022-05-19 22:09:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газар саяхан 4-р сарын улсын эдийн засгийн үзүүлэлтийн тайланг нийтэлжээ. Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхуй хэлэхдээ, цар тахлын нөхцөл байдалд Хятадын эдийн засгийн тогтвортой үйл ажиллагааны чиг хандлага өөрчлөгдөхгүй бөгөөд эдийн засгийн уян хатан байдал, асар их нөөц боломж, өргөн орон зайн шинж чанарыг өөрчлөхгүй гэжээ. Одоо та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүй агуулгыг хүлээн авч сонсно уу.

Энэ оны 4-р сард, Хятадын зарим бүс нутаг цар тахлын нөлөөнд ихээхэн өртсөн гэдий ч үндэсний хэмжээнд авч үзвэл үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээний гол үзүүлэлтүүдийн хэмжээ боломжийн хэвээр байна. 4-р сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 2 их наяд 900 тэрбум юаньд хүрч, импорт экспортын нийт хэмжээ 3 их наяд 200 тэрбум юань, гангийн үйлдвэрлэл 110 сая тонн, түүхий нүүрсний үйлдвэрлэл 360 сая тоннд хүрчээ. Ерөнхий байдлаас авч үзэхэд Хятадын үндсэн үзүүлэлтүүд өсөлтөө барьсаар байна. Нэгээс дөрөвдүгээр сар хүртэл жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 4% хувиар, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт болон импорт экспортын нийт хэмжээ 6.8 % , 7.9 % -иар тус тус өссөн байна.

Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, улсын эдийн засгийн иж бүрэн статистикийн газрын дарга Фу Линхуй хэлэхдээ:

"Хятадын эдийн засгийн үндэс суурь тогтвортой, урт хугацааны эерэг байдал, өндөр чансаатай хөгжлийг дэмжих хүчин зүйл өөрчлөгдөхгүй, уян хатан байдал, асар их нөөц хүчин, орон зайн онцлог шинж мөн өөрчлөгдөхгүй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр ашигтай зохицуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төрөл бүрийн бодлого, арга хэмжээний дэмжлэгтэйгээр Хятадын эдийн засаг цар тахлын нөлөөг даван туулж, аажмаар тогтворжин сэргэж, цаашид тогтвортой хөгжиж байна."

Хөрөнгө оруулалтын байдлаас ажиглахад, 1-р сараас 4-р сар хүртэл боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт харьцангуй өндөр өсөлттэй хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.2%-иар өссөн ба дэвшитэд технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 22%-иар, дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт 6.5% -иар өссөн нь харьцангуй түргэн өсөлтийн түвшнээ хадгалж чадсан байна. Түүнчлэн цар тахлын нөлөөг даван туулахад Хятадын хүнс болон үндсэн аж үйлдвэрүүд өсөлтөө хадгалж, халдвартай тэмцэх бат бөх суурийг тавин, эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүллээ.

Хятадын Бодлогын шинжлэх ухааны нийгэмлэгийн Эдийн засгийн бодлогын хорооны орлогч дарга Шүй Хунцай дүн шинжилгээ хийж, онцолж тэмдэглэхдээ,"Нэг талаар, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт өсөх эрч хүчээ хадгалж, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн нийт зах зээлийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Нөгөө талаар нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах олон төрлийн бодлого маш үр дүнтэй хэрэгжсэн гэж би бодож байна. Нийлүүлэлтийн баталгааны ачаар инфляцийн дарамтаас үр дүнтэй хамгаалж чадсан байна."

Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фү Линхуй онцлон тэмдэглэхдээ, одоогийн байдлаар Гирин, Шанхай зэрэг нутгууд халдварт өвчний байдлыг үр дүнтэй хяналтдаа авч, ажил үйлдвэрлэлийг сэргээх үйл явц алхам дараатай явагдаж байна. 5-р сард эдийн засгийн үйл ажиллагаа илэрхий сайжрах төлөвтэй байна. Үндэсний эдийн засгийн гурван хөдөлгүүр болох хөрөнгө оруулалт, хэрэглээ, импорт экспорт үүрэгээ хэрхэн гүйцэтгэх талаар тэрээр мөн хэлэхдээ, гурван талын эрэлт хэрэгцээ нь эдийн засгийн уялдаатай өсөлтийг дэмжих үүргийг хэвээр хадгална гэжээ.

"Он гарснаас хойш, талууд тусгай бонд гаргах ажлыг түргэтгэсэн нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжихэд таатай орчин хангасан байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний хүндрэл авчирсан ч тал талын дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгжүүдийн итгэлийг нэмэгдүүллээ. Түүнчлэн дэд бүтцийн хөрөнгө оруулалт ч зохих хэмжээний өсөлттэй байгаа нь хөрөнгө оруулалт чухал тулгуур үүрэг гүйцэтгэсэн гэснийг харуулж байна. 2-р улиралд цар тахлын нөлөөний дараарх хэрэглээ нь аажмаар сэргэж, эдийн засгийн тогтвортой байдал үргэлжлэх болно. Өнгөрсөн он болон энэ оны эхний улирлын байдлаар, хэрэглээ нь эдийн засгийн өсөлтөд асар их хувь нэмэр оруулсан гэдгийг бид харлаа. Иймээс хэрэглээ, хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, олон төрлийн эрсдэл сорилтуудыг даван туулах тулгуур хүчин хэвээр байх болно гэдэгт бид итгэж байна ."