Дэлхийн эдийн засгийн өсөлтийн тооцооллыг бууруулав
2022-05-19 16:50:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 18-нд НҮБ-аас  2022 оны оны дунд үеийн “Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөв” тайланг гаргажээ. Тайланд, Орос Украины мөргөлдөөн дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлсний улмаас хүмүүнлэгийн асар их хямрал үүссэн, хүнс болон өргөн хэрэглээний барааны үнийг өсгөж, дэлхийн хэмжээнд инфляцын дарамтыг даамжруулсан гэжээ. 

Тайланд харуулснаар, 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг  3.1% хүртэл бууруулсан нь 2022 оны 1-р сард гаргасан 4%-ийн өсөлтийн төсөөллөөс доогуур үзүүлэлт болов. Дэлхийн инфляц 2022 онд 6.7 хувьд хүрсэн нь  2010-2020 оны дундаж инфляцын 2.9%-тэй харьцуулахад  хоёр дахин нэмэгдсэн төдийгүй хүнс, эрчим хүчний үнэ ч огцом өснө гэж уг тайланд төсөөлжээ.