"G 7"-гийн хөгжлийн сайд нарын хурал өндөрлөв
2022-05-20 11:50:18
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 19-нд ХБНГУ-ын Берлин хотноо "G 7"-гийн хөгжлийн сайд нарын хурал өндөрлөв. Хурлаар дэлхийн хүнсний аюулгүй байдлын холбоо байгуулах тухай тохиролцоонд хүрсэн байна.

Тус холбоо нь санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлын арга хэмжээг эрчимжүүлэх зорилготой юм. Орос, Украины мөргөлдөөний нөлөөгөөр олон улсын хамтын нийгэмлэг хүнсний  хомстолд  орж, хүнсний хангамжийн аюулгүй байдал заналхийлэлд өртөж байна.

G7-оос гадна Европын холбоо, Дэлхийн банк, НҮБ-ын дэлхийн хямралын эсрэг ажлын баг, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр, Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан зэрэг улс орон, байгууллагууд тус холбоонд нэгджээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Ахим Штайнер хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ өссөөр байвал "хэдэн зуун сая хүн хүнсний үндсэн аюулгүй байдлаа хангах боломжгүй болно" гэсэн бөгөөд дэлхийн 53 орны 193 сая хүн ирэх маргаашийнхаа хоолыг бүтэн хангаж чадахгүй болно, 2016 оноос 2022 он хүртэл энэ тоо хоёр дахин нэмэгдэв гэжээ.