АНУ-ын Сенат Украинд 40 тэрбум ам.долларын тусламжийн хуулийн төслийг баталжээ
2022-05-20 11:55:28
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 19-нд, АНУ-ын Сенат Украинд 40 тэрбум ам.долларын цэрэг, хүмүүнлэгийн тусламжийн  хуулийн төслийг баталсан бөгөөд дараачийн алхамд уг хуулийн төслийг Ерөнхийлөгч Байденд гарын үсэг зурахаар илгээх болно. 

Мэдээлснээр, уг хуулийн төслөөр  Украинд 20.1 тэрбум  ам.долларын цэргийн тусламж үзүүлэх бөгөөд түүнийг зенитийн пуужин, алсын тусгалын их буу зэрэг зэвсгийн системийг худалдан авахад ашиглахаар төлөвлөж байна гэлээ. Мөн уг төсөлд Украинд 8 тэрбум ам.долларын эдийн засгийн дэмжлэг үзүүлэх,  5 тэрбум ам.доллар орчимын хүнсний тусламж үзүүлэх зэргийг багтаасан байна.