Байдены БНСУ-д хийсэн айлчлалыг эсэргүүцэв
2022-05-21 11:36:49
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Ерөнхийлөгч Байден 20-нд БНСУ-д айлчлав, БНСУ болон АНУ хоёр орон цэргийн эвслээ бэхжүүлэх, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны онцгой тогтолцоог бий болгох зэрэг үйл ажиллагаа нь БНСУ-ын ард түмний санааг зовоож байгаа ажээ. 20-ны үдээс хойш БНСУ-ын хэд хэдэн иргэний хөдөлгөөний төлөөлөгчид Сөүлийн гудамжинд жагсаал зохион байгуулж, Байдены БНСУ-д хийсэн айлчлалыг эсэргүүцсэн байна. 

Жагсагчид мэдэгдэхдээ: Солонгосын хойгийн байдал хурцдаж байна, АНУ-БНСУ-ын цэргийн эвсэл, АНУ-Япон-БНСУ-ын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх өнгө аяс болон түрэмгий цэргийн стратеги зэргийг БНСУ-ын одоогийн засгийн газар чухалчилж байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам гааруулснаар, Солонгосын хойг болон зүүн хойд Азид энх тайван тогтооход ашиггүй юм гэжээ.