Туркийн Ерөнхийлөгч Их Британийн Ерөнхий сайдтай утсаар ярилаа
2022-05-21 11:51:26
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 5-р сарын 20-нд Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой утсаар ярьж, Финлянд, Шведийн НАТО-д элсүүлэх хүсэлт болон Украины хямрал зэрэг бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ. 

Эрдоган утсаар ярих үеэр хэлэхдээ: Асуудлын гол нь Швед, Финланд зэрэг орон Туркийн террорист бүлэглэл гэж үздэг PKK болон “Ард түмнийг хамгаалах хүчин”-тэй холбоотой хувь хүн, байгууллагуудтай харилцаагаа хэвээр хадгалж байгаа явдал юм. Финлянд болон Швед НАТО-гийн үнэт зүйлсийг баримталж, Туркийн санаа тавьж буй хууль ёсны асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна. Терроризмыг ивээн тэтгэдэг улс орон НАТО-д гишүүнээр элсүүлэх гэж буй талаарх Туркийн олон нийтийн зүй ёсны хариу үйлдлийг үл тоомсорлож болохгүй юм гэжээ.