Эрдоган: Швед улс террорист бүлэглэлүүдийг дэмжихээ зогсоох ёстой
2022-05-22 11:37:47
Share
Share this with Close
youtube WeChat

 

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган 5-р сарын 21-нд хэлэхдээ, Швед улс НАТО-д элсүүлэх хүсэлт гаргасан асуудлын хувьд, Туркээс террорист гэж зарласан бүлэглэлүүдийг дэмжихээ Швед улс зогсоох хэрэгтэй гэжээ. 

Эрдоган мөн өдөр Шведийн Ерөнхий сайд Андерссонтой утсаар ярихдаа: Туркээс террорист байгууллага гэж зарласан ПКК гэх мэт бүлэглэлүүдтэй холбоотой хувь хүн болон байгууллагууд Швед улстай харилцаа холбоо тогтоож байгаа явдалд Турк улс дургүйцлээ илэрхийлсээр ирсэн юм, мөн "Гюлений хөдөлгөөн" Шведэд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэжээ. Эрдоган онцлон тэмдэглэхдээ: Швед улс террорист байгууллагуудад үзүүлэх улс төр, санхүү болон зэвсгийн тусламжаа зогсоох ёстой, Швед улс энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авахыг Турк хүсэж байна гэжээ.