ДЭМА Тайваньтай холбогдох саналыг хүлээн авахаас дахин татгалзав
2022-05-23 21:20:41
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 23-ны өдөр 75 дахь удаагийн Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн чуулган Женевт боллоо. Ассамблейн ерөнхий хороо болон бүгд хурлаас "Тайванийг ДЭМБ-д ажиглагчаар оролцохыг урих" тухай зарим орнуудын төсөл гэгчийг Ерөнхий Ассамблейн хэлэлцэх асуудалд оруулахаас татгалзах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь нэг Хятадын зарчим нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, ард түмний хүсэл эрмэлзэл, ерөнхий чиг хандлага, хориглошгүй хүчин болохыг бүрэн харууллаа. 

Хятадын төлөөлөгч хэлсэн үгэндээ, Тайваньтай холбоотой төсөл санаачилга бол хууль зүйн үндэслэлгүй юм. НҮБ-ын 2758 тоот тогтоол, ДЭМА-н 25.1 тоот тогтоол нь ДЭМБ нэг Хятадын зарчмыг баримтлах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм. Тайваньтай холбоотой төсөл нь ямар ч бодитой үндэслэлгүй бөгөөд "олон улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоонд цоорхой бий" гэдэг нь ор үндэсгүй зүйл. Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблей Тайваньтай холбоотой асуудлаар аль эрт дүгнэлт хийсэн бөгөөд ерөнхий Ассамблей Тайваньтай холбоотой саналын төслийг олон жилийн турш хэлэлцэхээс татгалзсаар ирсэн. Тайваний Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид халдварт өвчнийг ашиглан улс төрийн заль мэх хийх гэсэн оролдлогын жинхэнэ зорилго нь "халдвараар дамжуулан тусгаар тогтнолыг эрэлхийлэх" гэсэн явдал юм. Хэрвээ аль нэг улс орон Тайванийн эрх баригчдыг дэмжвэл “Тайванийг ашиглан Хятадыг хазаарлах” гэсэн улс төрийн заль мэх нь бүтэлгүйтэх нь дамжиггүй юм гэжээ.