COVID-19 болон эрүүл мэнд, энх тайванд анхаарлаа хандуулав
2022-05-23 21:25:53
Share
Share this with Close
youtube WeChat

 

Швейцарийн Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн 75 дугаар бага хурал нээлтээ хийв, COVID-19 халдварын дэгдэлт гарснаас хойших хоёр жил гаруйн хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн бага хурал анх удаагаа офлайн хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. COVID-19 халдвараас гадна, энэ удаагийн хурлаар бас дэлхийн мөргөлдөөн нэмэгдэж байгаа нөхцөлд нийгмийн эрүүл хамгаалал болон эрүүл мэндийн салбарыг хэрхэн сайжруулах, эрүүл мэндийн онцгой байдлын үед ДЭМБ-ын бэлэн байдал болон авах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцсэн байна. 

Энэ оны 1-р сар дах омикрон омгийн халдварын оргил үетэй харьцуулахад, одоогоор улс орнууд ДЭМБ-д мэдээлсэн COVID-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо мэдэгдэхүйц буурч, мөн нас барагсдын тоо 2020 оны 3-р сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрсэн байна, гэвч ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос хурлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "цар тахал дэлхийн олон газарт бүрмөсөн дуусахгүй л юм бол хаана ч дуусах ёсгүй" гэж дахин дахин онцолжээ. 

Тедрос хэлэхдээ, улс орнууд ДЭМБ-аас тогтоосон вакцинжуулалтын 70% -д хүрэх зорилтот түвшинг биелүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн бүх ажилтнууд, 60-аас дээш насныхан болон бусад өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг нэн тэргүүнд вакцинжуулах ёстой. Бүх улс орнууд халдварын дэгдэлтийн тандалт болон генетикийн дараалал тогтоох ажлыг хэвээр үргэлжлүүлэх ёстой, мөн шаардлагатай үед халдварын дэгдэлттэй холбоотой нийгмийн эрүүл мэнд болон нийгмийн арга хэмжээг дахин шинээр нэвтрүүлэн тохируулах талын бэлтгэл ажлыг сайтар хийх ёстой гэжээ. 

Ковид-19 тахал нь өнөөдөр дэлхий дахинд тулгарч буй цорын ганц хямрал биш юм. Энэ удаагийн бага хурал нь "эрүүл мэнд болон энх тайван харилцан ахиулж байдаг" гэсэн уриан дор болж, Афганистан, Этиоп, Сомали, Өмнөд Судан, Сири, Украйн болон Йемен зэрэг улс орнуудад үүсээд байгаа хүмүүнлэгийн хямралыг судлан хэлэлцсэн байна. 

ДЭМБ-ын мэдээлснээр, зөвхөн энэ онд 14 улс орон болон бүс нутагт эрүүл мэндийн байгууллага юм уу түүний ажилтнууд руу чиглэсэн 373 удаагийн халдлага үйлдэгдэж, 154 эрүүл мэндийн ажилтан болон өвчтөн амь үрэгдэж, 131 хүн шархадсан байгааг ДЭМБ баталгаажуулсан байна.   

Энэ удаагийн бага хурал 7 хоног үргэлжлэх болно, мөн хамгийн олон сэдэв хэлэлцэж, шийдвэр гаргасан дэлхийн эрүүл мэндийн бага хурлуудын нэг байх төлөвтэй байна. Энэ удаагийн хурлаар бас ДЭМБ-ын шинэ Ерөнхий захирлыг сонгох бөгөөд одоогоор Тедрос цорын ганц нэр дэвшигч болоод байгаа ажээ.