Хятадын төлөөлөгчдийг CNN гүтгэжээ
2022-05-24 10:39:35
Share
Share this with Close
youtube WeChat

CNN 23-ны өдөр АНУ-ын улс төрчдийн хэлснийг иш татахдаа, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн өдөр 2022 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хуралд видео бичлэгээр үг хэлэхэд төлөөлөгчид алга ташиж байсан ч Хятадын төлөөлөгчид дэмжээгүйгээр барахгүй хурлыг орхиж гарсан гэжээ. Үүнтэй холбогдуулан Хятадын төлөөлөгчид уг мэдээлэл үндэслэлгүй ташаа болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Хятадын төлөөлөгч үүнийг няцааж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үг хэлэх үеэр, Хятадын төлөөлөгч Олон улсын эрчим хүчний агентлагийн захирал Фатих Биролтой хэлэлцээ хийж байсан юм гэжээ.