Ван И Номхон далайн арлын орнууд болон Зүүн Тиморт айлчилна
2022-05-24 18:44:56
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 24-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 5-р сарын 26-наас 6-р сарын 4-ний өдрүүдэд Соломоны арлын орнууд, Кирибати, Самоа, Фижи, Тонга, Вануату, Папуа Шинэ Гвиней, Зүүн Тимор зэрэг найман оронд албан ёсны айлчлал хийх бөгөөд Микронезийн холбооны улсад "цахим айлчлал" хийж, Күүкийн арлын орны Ерөнхий сайд, Ниуэгийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд нартай видео уулзалт хийж, Фижид Хятад-Номхон далайн арлуудын орны Гадаад хэргийн сайд нарын хоёр дахь уулзалтыг даргална гэж мэдэгджээ. 

Дараа нь Ван Вэньбин асуултад хариулахдаа, Номхон далайн арлын орнууд болон Зүүн Тимортой байгуулсан найрсаг харилцаагаа Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үздэг. Хятад болон холбогдох улс орон Ази, Номхон далайн бүс нутагт хамтдаа оршин амьдарч, хөгжиж буй орнуудтай харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа хөгжих сайн найз, сайн түншүүд юм. Хятад улс эдгээр орнуудтай найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх нь хоёр талын язгуур ашиг сонирхол болон урт хугацааны ашиг тусад нийцэж байгаа төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад тустай юм гэжээ.

Ван Вэньбинь онцлохдоо, Хятад, Номхон далайн арлын орнуудын харилцаа хөгжлийн сайн сайхан хандлагаа барьж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй гүнзгийрч байна. Энэ онд Зүүн Тимор улс тусгаар тогтнолоо сэргээсний 20 жилийн ой, Ойрхи Дорнодтой дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр талт харилцааг хөгжүүлэх чухал боломж нээгдлээ. Айлчлалын үеэр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И улс орны Гадаад хэргийн сайд нартай тус тус хэлэлцээ хийж, төр засгийн тэргүүн нартай уулзах болно гэжээ.