Үр тарианы хомсдолтой орнуудад яаралтай туслахыг уриалав
2022-05-24 10:32:25
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын ерөнхий ассамблей 23-нд тогтоол баталж, нэгдэлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэн үр тарианы хямралд тулгарч буй улс орнуудад яаралтай тусламж үзүүлэхийн зэрэгцээ ДХБ-ын конвенцын хүрээнд шударга олон талт худалдааны тогтолцоо байгуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав.

Шийдвэрт, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг тэргүүлэх чухал үйл хэрэг болгож, олон талт хүчин чармайлтыг дэмжин, энэ удаагийн хямралыг зохицуулж болохуйц шийдвэрлэх арга төслийг олохыг Их7-гийн бүлэг, G20 зэргийг багтаасан олон улсын хамтын нийгэмлэг уриалсан байна. Шийдвэрт мөн НҮБ-ын гишүүн орнууд хийгээд бусад ашиг тусын холбоотой талууд үр тарианы болон хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн гинжин холбоосыг баталгаажуулж, тариачдад техникийн арга барил болон тусламж олгож, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой өрнүүлэхэд нь туслахыг хүссэн байна.

Худалдааны зам суваг, зах зээлийн нээлттэй байдлыг хадгалах, ямарваа хэлбэрийн ивээх үзлийг арилгах шаардлага буйг, мөн түүнчлэн шатахууны үнийг тогтоон барих замаар үр тарианы үнийг тогтворжуулахыг шийдвэрт онцлоод, эрчим хүчний бүтээгдэхүүн нөөцлөхгүй байхыг улс орнуудад уриалжээ.

Шийдвэрт мөн, өр зээлийг хэлтрүүлэх, бууруулах, хөнгөлөлттэй санхүүжилт, буцалтгүй тусламж зэрэг арга хэлбэрээр дамжин хөгжиж буй орнууд үр тарианы аюулгүй байдлын хямралын эсрэг тэмцэхэд нь туслахыг олон улсын банк санхүүгийн байгууллагуудад уриалж, НҮБ-ын хүмүүнлэгийн яаралтай тусламжийн уриалгад нэгдэн, зэвсэгт мөргөлдөөн, ган гачиг, өлсгөлөнд нүүрлэсэн улс орнуудад яаралтай тусламж санхүүжилт олгохыг гишүүн орнууддаа шаардсан байна.