5G нь илүү сайнхан амьдрах боломжийг олгож байна
2022-05-24 20:39:15
Share
Share this with Close
youtube WeChat

 

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам саяхан Хятад улсад ойролцоогоор 1.6 сая 5G суурь станц байгуулсан бөгөөд бие даасан сүлжээний загварт суурилсан 5G сүлжээг өргөн цар хүрээтэй байгуулсан дэлхийн анхны орон боллоо хэмээн мэдэгджээ. 

2022 оны эхний улиралд, Хятадад хэрэгжиж буй "5G + аж үйлдвэрийн интернет" төслийн нийт тоо 2400-д хүрсэн байна. 5G-ийн өргөн цар хүрээтэй хэрэглээ нь олон мянган аж үйлдвэрийн салбарт өөрчлөлт хийх боломж олгож байна.

Хаа сайгүй харагдах 5G технологийн хэрэглээ нь Хятадуудын өдөр тутмын амьдралыг өөрчилсөөр байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад, нэгдүгээр улиралд Хятад улсад 134 мянган 5G суурь станц нэмж байгуулсан бол 5G сүлжээ нь үндэсний хэмжээнд муж, хот, аймаг, хошууг хамарч, Хятадад 5G гар утас ашигладаг 48 сая 110 мянган айл өрх шинээр нэмэгдсэнээр 403 сая хэрэглэгчтэй болж, нийт гар утас хэрэглэгчдийн 24.3%-ийг эзэлж байна.