Дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна
2022-05-24 16:53:29
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага анх удаа шалгалтаа онлайнаар дуусгаж, Хятад улсын уламжлалт хөдөө аж ахуйн гурван системийг дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өв гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, Фүжянь дахь Аньшигийн Те Гуаньинь цайны соёл, Өвөр Монголын Ар Хорчины нүүдлийн систем, Хэбэй мужийн Шэ шяний хуурай газрын шатан тариалангийн системийг дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өв гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Ийнхүү Хятад улсын дэлхий дахинд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв 18 болж, дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

Фүжянь Аньшигийн Те Гуаньинь цайны соёлын системийн оршин буй нутаг нь Фүжянь мужийн зүүн өмнөд хэсэг. Сүн болон Юань гүрний үед Аньши цай нь далайн тээврээр дэлхийд тарж байсан бол одоо далайн торгоны замын соёлын чухал бэлэг тэмдэг болжээ.

Өвөр Монголын Ар Хорчины нүүдлийн системийн бүс нутаг нь ӨМӨЗО-ны Улаанхад хот бөгөөд энэ нь Хятад улсад сонгогдсон анхны нүүдлийн хөдөө аж ахуйн өв бөгөөд дэлхийн тогтвортой мал аж ахуй, эмзэг бэлчээрийн менежментийн үлгэр жишээ юм.

Хэбэй мужийн Шэ шяний хуурай газрын шатан тариалан эрхэлж буй Ши-Ян дэнжийн систем нь Хэбэй мужийн Хань Дань хотод байх ба Юань гүрний үед эхэлж байгуулсан, нийт талбай нь 14000 га газар, чулуун далан нь бараг 5000 км-т хүрдэг, хуурай газрын тариалангийн соёлын загвар болж байгаа юм.