Ван И НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелеттай уулзав
2022-05-24 11:32:07
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 23 нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Гуанжөү хотноо Хятад улсад айлчилж буй НҮБ-ын Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар Мишель Бачелеттай уулзав.

Бачелет НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын хувиар Хятадад анх удаа айлчилж байгаад Ван И хүндэтгэл илэрхийлж, энэ бол Хятад улс 17 жил алгассаны дараа Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссарын Хятад улсад айлчлах айчлалыг хүлээн авч буй явдал бөгөөд хоёр талд бүгдэнд нь маш их бэлэг тэмдгийн ач холбогдолтой юм. Энэхүү айлчлал нь нэгэн удаагийн ойлцолцлоо нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх айлчлал, мөн түүнчлэн өөрчлөн сайжруулах айлчлал  байх болно гэдэгт найдаж байна гэжээ.

 

Ван И Хятадын 5000 жилийн соёл иргэншлийн уламжлалтай хослуулсан Хятадын хөгжлийн үйл явц, Хятадын Коммунист намын засаглалын үзэл баримтлалыг танилцуулав.
Ван И хэлэхдээ, олон улсын хүний эрхийн үйлсийг хөгжүүлэхэд, нэгд, харилцан хүндэтгэж, хүний эрхийг улс төржүүлэхгүй байх хэрэгтэй. Хоёрт, шударга ёсыг баримталж, хоёрдмол стандартыг баримтлахгүй байх хэрэгтэй. Гуравт, үнэнийг эрэлхийлж, улс орны нөхцөл байдал, хөгжлийн үе шатнаас хазайхгүй байх хэрэгтэй. Дөрөвт, нээлттэй, хүртээмжтэй байдлыг баримталж, бүлэглэлийн сөргөлдөөн хийхгүй байх хэрэгтэй. Хятад улс харилцан хүндэтгэж, эрх тэгш харьцах үндэс суурь дээр Хүний эрхийн үйл хэрэг хариуцсан дээд комиссарын албатай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.