Хятад улсад эдийн засгийн түр зуурын уналт нүүрлэж байна
2022-05-24 14:53:53
Share
Share this with Close
youtube WeChat

Монгол уншигчид биднээс “Хятад улс цар тахлыг хэзээ бүрэн дарах вэ?”, “Хилээ хэзээ нээх вэ?” гэж асуудаг. Монгол улсын худалдааны хамгийн том түнш Хятад улс. Тиймээс цар тахал болоод эдийн засагт Монголын иргэд анхаарал хандуулах нь аргагүй юм гэж бид боддог. 

Он гарснаас хойш омикроны давлагаа олон удаа дэгдлээ. Ялангуяа олон улсын санхүү, эдийн засгийн төв Шанхай зэрэг их хотод цар тахал өргөн хүрээнд тархсан нь Хятадын эдийн засагт түр зуурын хүндрэл учруулж байна. Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос энэ сарын 17-нд хэвлэлийн хурал хийлээ. Холбогдох албан тушаалтан “Хятадын эдийн засгийн орчинд тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, өсөлтийг биелүүлэх, үнэ тогтворжуулах зэрэгт сорилт тулгарч байна. Ялангуяа цар тахлын шинэ давлагаа, түүний зэрэгцээ олон улсын нөхцөл байдал эдийн засагт дарамт үзүүлж байна” гэжээ. 

Хятадын засгийн газар ковидын тохиолдлыг шуурхай тэглэх бодлого хэрэгжүүлж буй. Үүний үр дүнд тахал дэгдсэн Жилин муж халдварын тохиолдлыг бүрэн хянаж, амьдрал хэвийн байдалд орж эхэллээ. Өөр нэгэн сайн мэдээ гэвэл хоёр сар гаруй тэмцсэний хүчинд цар тахлыг бууруулж, Шанхайд нийгмийн дэг журам аажмаар сэргэж байна. Түүнчлэн шинжлэх ухаанч, шуурхай арга хэмжээ авсны үрээр Бээжинд гарсан цар тахал ч намжиж байна. 

Английн “Дейли телеграф” сонины сайт “Хятадын сэргэн мандалтыг юу ч хориглох боломжгүй. Цар тахал ч сааруулж чадахгүй. Хятадын хүчирхэгжилт, эдийн засгийн далайц 21 дүгээр зууны гайхамшгийг бүтээнэ” гэжээ. 

Хятадын болон дэлхийн эдийн засгийн нягт холбоог доорх тоо баримт тод нотолж байна. Энэ сарын 9-нд Гаалийн ерөнхий газраас гаргасан тоо баримтыг харвал оны эхний 4 сард Хятадын бараа худалдааны импорт, экспортын хэмжээ 12 их наяд 580 тэрбум юаньд хүрч, өмнөх оноос 7.9 хувь нэмэгджээ. Худалдааны гол түншүүдтэй хийсэн импорт экспорт өсөлтөө хадгалж, Хятад улс “Бүс ба Зам” дагуух орнуудтай нягт холбоотой хэвээр байна. 

Хятадын эдийн засаг асар том, багтаамж ихтэй зах зээл юм. Энэ давуу тал нь цохилт, сорилтыг даван туулах нөхцөл болно. Хятад улс эдийн засгийн бодлого, арга хэмжээ, хөшүүргийг ашиглан түр зуурын дарамтын даван гарахын зэрэгцээ зах зээлийн гол цогцод сэдэлт өгч, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна.

Хятад дахь Сити банкны ахлах эдийн засагч Шю Шянрүн “Хятадын эдийн засаг дөрөвдүгээр улиралд 5.5% өсөх болно” гэж төсөөлсөн байна. 

Эцэст нь монголын уншигчдад баяртай мэдээ дуулгахад, саяхан Эрээний авто замын боомт нээгдсэн байна. Эрээн бол Хятад-Монголын хамгийн том боомт билээ.