Япон, Америкийн хамтарсан мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна
2022-05-24 19:09:39
Share
Share this with Close
youtube WeChat

Япон, Америкийн удирдагчдын хамтарсан мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 24-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үер хэлэхдээ, Хятад улс болон бүс нутгийн орнуудын анхаарал хандуулж буй асуудлыг Япон, Америк үл тоомсорлон, Хятадтай холбоотой асуудлыг зориуд хөөрөгдөж, хар цагааныг хутган Хятад руу дайрч, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн зарчмыг зөрчин, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг хохироож байна. Үүнд Хятадын тал хатуу дургүйцэл, эрс эсэргүүцлээ илэрхийлэн, үүнтэй холбогдуулан төв чанга харьцах болно гэжээ. 

Ван Вэньбинь сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Хятадын үндэснийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хамгаалах шийдвэр зориг, эрэл хүсэл бат бөх юм гэжээ.